”Сүхбаатар” цус цуглуулах төвийн нээлт болно
2018-01-26

09:00 цагт Хангарьд ордны 14 давхарын Хурлын зааланд НИТХ-ын ээлжит XIII хуралдаан эхэлнэ.


09:00 цагт: Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэгийн нээлт болно.


09.00 цагт "Тогтвортой хөгжил-Дээд боловсрол" үндэсний II зөвлөгөөн Төрийн ордны Их танхимд эхэлнэ.


09.00 цагт: Хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд дотоод хяналтыг сайжруулах нь сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг МХЕГ-ын сургалтын танхимд зохион байгуулна.


09.30-17.30 цагт: Цаг уур, орчны шинжилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн ЦУОШГ-т болно.


10.00 цагт Монгол цэргийн музейд “Монгол цэрэг-Энхийг дэмжих ажиллагаанд” үзүүллэгийн нээлт болно.


10:40 цагт: “БНХАУ болон Монгол улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-г хэрэгжүүлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь БНХАУ-ын тэргүүлэх спот гэрээ арилжаалдаг Тяньжин Бохай биржтэй (Bohai Commodity Exchange) хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.


11.00 цагт Богд хааны ордон музейд "Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал " үзэсгэлэнгийн нээлт болно.


11.00 цагт: Сүхбаатар цус цуглуулах төвийн нээлт болно.


11:30 цагт: Ардчилсан намын төв байр Ардчиллын өргөөний 5 давхарт Бодлогын салбар зөвлөлийн дарга нарт Ардчилсан намын дарга С.Эрдэнэ батламжийг нь гардуулж өгнө. 


19.30 цагт “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” үзэсгэлэн 976-д нээгдэнэ.

Shuud.mn
Сонин хачин