Улаанбаатар
Танагдаагүй ТАНСАГЛАЛ
1-26

 

Засгийн газар ОУВС-тай байгуулсан хөтөлбөрийн хүрээнд төсвийн сахилга батыг хангах үүднээс долоон төрлийн татвар нэмж, хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн гэх 60 хувьд нь олгохоор төсвөө баталсан. Тиймээс өнөөдөр ард иргэд цалингаасаа тануулж,  шатахуун импортлогчдын шантаажинд хавчигдан, өргөн хэрэглээний барааг нэмэгдсэн үнээр худалдан авч байна.  Эдийн засаг өнгөрсөн онд 3.8 хувийн өсөлттэй гэх  эрх баригчдын  нисгэж байгаа “цаасан шувуу” энгийн иргэдэд даанч хүртээлгүй.  Харин энэ эдийн засгийн өсөлтийн үр шимийг эрх баригчид хүртэж байгаа нь олны нүдэн дээр ил боллоо. Тухайлбал,   төсвийг батлахдаа яам, агентлагийн урсгал зардлаас хассан, танасан гэж  аль ч Засгийн газар тоть шиг давтдаг.   Танаад танаад тансаглал нь хэвээр үргэлжилдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж баталлаа.  ХЗДХ-ийн сайдын мэдлийн албаны автомашин  300сая төгрөгийн үнэ бүхий  үйлдвэрийн үнэр ч гараагүй цоо шинэ “lexus-570”. Мэдээж сайдын машин дуут дохио бүхий тоноглолтой.  Эрхэм сайд Ц.Нямдорж “Саяхан манай яамныхан хуучин машинуудад зохицуулалт хийж, нэг машин авсан. Тэр машиныг би унаж байгаа нь үнэн” хэмээн өөрөө бататган хэлсэн.

 

Ер нь төрийн өндөр дээд албан тушаалаас эхлээд агентлаг, албан байгууллагын зарим дарга нарын хангамжинд ч автомашин байдаг. Үүнийг төрд зүгтгэж байгаа хүмүүсийн эрх  ямба гэхээсээ албаны ажиллагааных нь хүрээнд  олгогдох зүйл гэж олон нийт хүлээж авдаг. Гэхдээ  эдийн засгийн байдлаас үл  хамаарч нэг Засгийн газар, нэг сайд, нэг дарга солигдох бүр өрөө тасалгаанаас нь эхлээд унах автомашиныг нь шинэчилдэг бичигдээгүй эрх ямба томилогдсон эрхмүүдэд байдаг. Ер нь төрийн албан тушаалд дэвшиж байгаа хүмүүс  ажлаа хийх бус ямбаа эхэнд тавьдаг гэм биш зантай.

 

Тэр дундаа “эдийн засгийн хямралтай энэ жилүүдэд төрийн албанханд тансаг зэрэглэлийн машин биш приус маркийн машин  ажлын хэрэглээнд нь унуулах хэрэгтэй. Хөдөө орон нутагт Засгийн газрын баазаас том автомашин гаргаж өгнө биз” гэж өнөөдрийн эрх баригчид  тээр жил сөрөг хүчин байхдаа шүүмжлэн хэлж байсан санагдана. Приус маркийн машин унахыг өөрсдөөсөө үлгэрлэн эхлүүлнэ гээд  өнөөдрийн  УИХ дахь МАН-ын бүлгийн Д.Хаянхярваа машинаа сольж байсан юм даг. Одоо  бас өөрчилчихөөгүй л бол.  

 

Өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүд, аймгийн Засаг дарга нараас эхлээд  “Lexus 470, 570”, “Land 200, 100", гэх мэттом том автомашин хөлөглөсөн эрхмүүд байна.  УИХ-ын дарга М.Энхболдын “570”-ын обудны дээд зэрэглэлийн тансгийг жиргээчид шагшаад байсан.   

 

Ер нь төрийн албаныхан  сургалт семинар,  туршлага судлах нэрийдлээр аймгаас хот, хотоос гадаад орон руу  зугаалж байгааг олон нийт мэдэж л байгаа.  Ц.Нямдорж сайд ч  “Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед аймгийн удирдлагууд гадаад томилолтыг хас. Тэр дундаа орлогч нар гэж ажил хийдэггүй гадаадад сургалт семинар гээд аялж явдаг нөхөд шүү” хэмээн шүүмжилж л байсан удаатай.

 

 Татвар нэмэгдсэнээр шатахуун импортлогчид хомсдол зарлаж, ШТС-ынхаа хаалгыг барьж, бензиний үнээ нэмсэн шантаажийг ард түмэн нуруун дээрээ үүрч байна. Нэмсэн татвараа эргэж харахыг олон нийтээс эхлээд сөрөг хүчин  ч шаардаж байгаа энэ үед Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд зөвлөлдөнө гэдгээ мэдэгдэж байсан. Өнөөдөр ОУВС-гийнхан манайд ирж, Засгийн газар хэлэлцээр хийж байгаа. Ард иргэдийн  бүсийг чангалсан бодлогоо  хэрэгжүүлсэн эрх баригчид  хэзээ өөрсдийн тансаглалаа танах вэ?

 

Жил бүрийн улсын төсөв батлахдаа төрийн албаны хэрэглээ, урсгал зардлыг танасан гэж худлаа хэлдгээ боль. Зардлаа тануулсан эрхмүүд хуучин машинуудаа акталж,   загварыг нь шинэчлэн тансаглаад явж байх уу? 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
baterdene:
Namaig ajil hurled ogooch
2018-01-29
Зочин:
uhsen 570 unaad 3 say hunee saihan amidruulj baiwal heleh ug alga.3 han say huniig iim ih bayalagtai ulsiin darga nar yaduu amidruulchihaad uursduu tansag zergiin mashin unaj bga ni utgagui.ug ni bugd l uhehdee adilhan nutsgen butsdag horwoo shde.
2018-01-29
Ганаа:
Занданшатар сайд манай ЗГ нэг машин авах санхүүжилт хийгээгүй гэж бүлт үсэрсэн, бас бол 2017 оны загвар 2018 оны 1 сарын 5 орж ирсэн машиныг 2016 онд болсон АСЁМ н машин гэж бултсан.
2018-01-28
nyamdorj:
ene tenegiig songood baidag uvsiinhan oorsdoo teneguud
2018-01-28
uhej dald orson huur vee:
ugui ene yasan aihtar novshiv gui eee iim ih hel amnii uuduus heneg ch gui hutsaad unanaaa l geed suuj baih yum .sonin uym aa
2018-01-28
ZOCHIN:
JINHENE AVILGACHIDIIN DERGED ENE MASHIN YU CH BISH. YAHAV HOORHII UNAG. ERDENETIIG ELBEG TERGUUTEI LUIVARCHDAD ALDHAA SHAHAA BIZDEE. TER L HARIN HETCUUSHUU. ODOO HURDAN IRGEDDEE HUVICHILCHIH. TODORHOI UNEER HUVITCAA MAYGAARSHUU..
2018-01-27
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср Утас88671597
2018-01-27
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср Утас88671597
2018-01-27
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср Утас88671597
2018-01-27
ЗОЧИН:
МАН-ЫХАН ХЭЛСЭН АМЛАЛТАНДАА ХҮРДЭГ БИЛҮҮ???? ӨӨРСДӨӨ БААХАН ТАНСАГЛААД Л СОНГУУЛЬ ОЙРТОНГУУТ Л ХАРИЙНХАНААС ЧАЛКОГООС МӨНГӨ ЗЭЭЛЖ ТАРААЖ ЭДИЙН ЗАСАГАА СӨХРҮҮЛЭЭД Л .ҮНЭТЭЙ МАШИН УНАЖ ТАНСАГЛАХААСАА ӨМНӨ ҮЙЛПВЭР БАРИАД ЗАЛУУСАА АЖИЛТАЙ БОЛГООСОЙ ДОО.ҮКЭР ТОЛГОЙ ЭРКҮҮ НОВШ ЧИНЬ УИХ ДЭЭР ЮҮ. ЮҮ ГЭЭД БАЙЛАА ДАА.
2018-01-27
Зочин:
DARGA NARIIN TANSAGLAL page huudsan negdej zurag hurguu hiigeerei...gnee
2018-01-27
Зочин:
Bi tatvaraa avya, tatvar nemj tansaglaj bn
2018-01-27
Нямдорж бол шударга дүр эсгэсэн луйварчин байна ш:
Зочин
2018-01-27
Зочин:
НЯМДОРЖ САЙД МИНЬ ДЭЭ, ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМЭН ИХ Л ИТГЭЖ ЭНЭ ХЭЦҮҮ ҮЕД БУСДАДАА ҮЛГЭР ДУУРИАЛ БОЛНО ГЭЖ НАЙДАЖ БАЙЛАА. АМ,ҮЙЛДЭЛ ХОЁР ЧИНЬ ЗӨРЖ БАЙГААД ҮНЭХЭЭР ХАРАМСАЖ БАЙНА. ТА ДӨРӨВХӨН ЖИЛ САЙД ХИЙХДЭЭ ХОТ ДОТОР БОЛ ПРИУС УНААД Ч БОЛОВ АЖЛАА АМЖУУЛЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ. ИНГЭЖ ӨЧҮҮХЭН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ АЛДАР НЭРЭНДЭЭ СЭВ СУУЛГАНА ГЭЖ ҮНЭНДЭЭ САНАСАНГҮЙ ДЭЭ.
2018-01-26
иргэн:
ОУВС монголын авилгачид болон бэртэгчин тархины тураалт ард түмнийг эрхлүүлэхгүй байх гэж найдаж байна. Энэ жил 1 тэрбум долларын өр нэмж тавьж байж халамж, урамшуулал, хөнгөлөлт нэхээд л дайрчихна, новшнууд.
2018-01-26
Facebook:
Xen gedeg darga ard tymenii tatvariin mongoor toriin mongoor yamar markiin yamar ynetei mashin unaj tansagladagiig shineer Facebook neegeed zuragiig ni oruulaad baigaarai xymyysee,ichih nyyrgyi darga nariin zurgiig ni yzmeer baina
2018-01-26
Зочин:
Buuj yhlee .... zagsaya ... temtseye
2018-01-26
Зочин:
Нэг сумын дарга улсын мөнгөөр ланд 200 аваад согтуу давхиад мөргөлдүүлцэн байсан биз дээ. Төрийн сайд хүн энийг аваад цэвэрхэн унахад яахвээ дээ. Ямар хувьдаа авцан биш.
2018-01-26
Зочин:
Миний төлсөн татварын мөнгө энэ машин авахад нэмэр болсон доо Магадгүй илүү их тансаглал хэрэгтэй тул татвар нэмж байх шиг байна Би хэдий их ажиллаж, гайгүй цалин авлаа ч ийм үнэтэй машин авахаар мөнгөтэй болж чадахгүй ш дээ.
2018-01-26
irgen:
Obud iig ni shaachix ymsan.xa xa xa
2018-01-26
иргэн:
сайд хүн ийм машин унаж болно.Ямар ч үед зэрэг зиндаа гэж байдаг.
2018-01-26
Зочин:
Yum uzeegui malnuud duugaa tat bitgii muurulduud bai hohi chine hen songo gesiin duguilaadah gej huchilsiimuu duugai hogoo tuugeel utaandaa geldertsgeej bai bid yu unaj haashaa nisehee ta nar shig uhernuudeer zaalgahgui
2018-01-26
Zochin:
Хамгийн шудрага Нямдорж гуай ийм байхад МАН-ын бусад нь юу хийж байгаа бол. Хайран итгэл найдвар. Бид яасан азгуй юм бэ?
2018-01-26
Zochin:
Хамгийн шудрага Нямдорж гуай ийм байхад МАН-ын бусад нь юу хийж байгаа бол. Хайран итгэл найдвар. Бид яасан азгуй юм бэ?
2018-01-26
Үнэн үг:
Хэзээ хэн байж, юу ярьж, шүүмжилж, дуугарч, бодож итгэж байснаа суудал солиол, эргэж хараа л мартчихдаг жудаггүй үзэгдэл лав хүний ёс биш байх. Монголд л хүний ёсноос гажсан үзэгдэлд идэгдсэн учираас бид өөдлөхгүй байна. Энэ ёс зүйгүй, ичиж зовдоггүй, хэлсэн ярьсанаа мартдаг, бусдыг газар доогуур ортол муулдаг, өөр дээрээ уг үйлдэл давтагдахаар байж болох зүйл мэт үлгэр дуурайллыг дээрээ залсан эрхмүүд маань үзүүлээд байхаар одоо яах болж байна. Ард түмэнд ганцхан л арга, хэрэгсэл байдаг түүнийгээ л ашиглах цаг болжээ.
2018-01-26
ololololololol:
ardiin namiin gants shudarga geed bdag Nymdorj ih l bartsadtai bna daa?tsenzurgui yriagaar uuriinhuu hen bolohiig eerch muuraad ilchilchihsen.nuguu ulig bolson tureesiin bair uuliin amand barisan hos haus erdentiin shahaa hytadiin tagnuul enkhbayriin helmegduulelt geed nuur ulaimaar ih l yumand buderch bsan.odoo bas tansag hereglee......
2018-01-26
иргэн:
шударга царай гаргаад байдаг боловч ярьж байгаа яриа хийж байгаа ажил нь зөрж байдаг хүн дээ
2018-01-26
Ажилчин:
БАГШ ЭМЧ НАРАА ТА НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ МӨНГӨ БАЙХГҮЙ ХИР НЬ НЭГ МУУ ТЭНЭГ САЙД УНАХ МАШИНД БАРАГ ХАГАС ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙНА ААТА НАР БИТГИЙ ГОРЬД
2018-01-26
Зочин:
bas l nuguu bi medeegui gej guriideg shig guldiigeed ichihgui gar yumaa. 2018 onii naad zagvar chin 150 000 euro baina 500 say gesen ug. dendnee .
2018-01-26
Зочин:
хараал идмэрүүд
2018-01-26