Трамп 1.8 сая цагаачдад иргэншил олгохоо мэдэгдлээ
2018-01-26

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Мексикийн хил дагуу хана босгох санхүүжилтийг Конгрессоор батлуулахын тулд 1.8 сая хууль бус цагаачдад АНУ-ын иргэншил олгохоор төлөвлөсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг асуудлаар ирэх даваа гаригт Ерөнхийлөгч сөрөг хүчин Ардчилсан намтай хэлэлцээр хийхээр болжээ.

 

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Стифен Миллер Ерөнхийлөгч Трампын санаачилсан төлөвлөгөөг дэмжиж ажиллахыг эрх баригч Бүгд Найрамдахчуудад уриалсан байна. Одоогоор хоёр намынхан Ерөнхийлөгчийнхөө төлөвлөгөөг дэмжиж буй эсэхээ илэрхийлээгүй байгаа юм.

 

Ахлах зөвлөх “CNN” агентлагт “Энэ бол тун боломжийн төлөвлөгөө” гэж хэлжээ.

 

Цагаан ордон ирэх даваа гаригт Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг олон нийтэд танилцуулна.

 

Хилийн дагуу хана барих бүтээн байгуулалтын ажилд 25 тэрбум ам.доллар шаардлагатай билээ. Трамп сөрөг хүчинтэй тохиролцохын тулд дээрх төлөвлөгөөг боловсруулжээ.

 

Хуулийн төсөлд тусгаснаар АНУ-д хууль бусаар оршин сууж буй бичиг баримтгүй 1.8 сая хүнд 10-12 жилийн хугацаанд шатлалтайгаар иргэншил олгох аж.

 

Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргааны үед хэрэгжиж байсан АНУ-ын хилээр хууль бусаар нэвтэрсэн хүүхдүүд буюу “Мөрөөдөгчид”-ийг албадан гаргахыг хориглосон хөтөлбөрийн хүрээнд 700 мянган хүн АНУ-ын иргэн болох боломж  бүрдэх боломжтой гэнэ.

 

Энэхүү  хөтөлбөрт хамрагдаагүй 1.1 сая бичиг баримтгүй хүн АНУ-ын иргэншил авах хүсэлт гаргах боломжтой байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Uher mongold l bish bol busad ni yah ve
2019-07-04
Цагаачидын үр удам үр сад , цагаачидад суурьших зөвшөөрөл өгнө гэхээр ой ухаанд багтамгүй. Индианчууд эдэнд цагаачлах эрх өгсөн билүү, эд тийм үөвшөөрөл авсан билүү.
2018-12-13