Сэрсэн галт уулын өмнө хуримын зургаа авахуулжээ
2018-01-26

Филиппинийн Лузан арал дээр байрлах “Маяон” галт уул өнгөрөгч амралтын өдөр сэрж, үнс нурмаа цацаж эхэлсэн билээ.

 

 

Эрх баригчид галт уултай хамт амьдарч буй оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Аврагчид аюултай бүс нутагт амьдарч буй 3000 орчим иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

“Маяон” галт уулаас урссан лава тосгонд дөхөж ирээд буй бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ тасалдахад хүрчээ.

 

Тэгвэл  Филиппинийн нэгэн хос галт уул сэрж, оргилж буй үеийг хуримынхаа зурагт оруулж, ер бусын хуримын зураг авахуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хосын нэгэн хуримын зураг дээр уг галт уул их хэмжээний үнс нурмаа цацаж буйгаар гарсан байна. Сүйт залуу “Бидний хуримын зураг хэзээ ч давтагдашгүй. Үнэхээр гайхалтай байна” гэж хэлжээ.

 

Уг галт уул 1818 онд сэрж, 1200 орчим хүний аминд хүрч байжээ. Мөн 2014 онд галт уул сэрсний улмаас сая иргэнийг нүүлгэн шилжүүлж байсан бол 2013 онд таван аврагч амиа алдсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Болдбаатар:
Үнэхээр давтагдашгүй гайхалтай зураг байна. Хүмүүс ч амиа бодон зугтаж байхад зураг авахуулаад зогсож байдаг . Хүн гэдэг амьтан янз бүрийн юм бодож олох юм даа
2018-01-26