Зам, талбайн үйлчлэгч нарыг халуун аарцаар дайллаа
2018-01-26

 

Хүйтний эрч чангарч, халтиргаа гулгаа нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд ачаалал ихтэй хүнд хэцүү ажил хийж буй тохижилт үйлчилгээний компанийн ажилтнууд, зам талбайн үйлчлэгч нарт НОБГ-ын харъяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн хамт олон халуун аарцаар үйлчиллээ.

 

Тус үйл ажиллагаанд Баянгол дүүргийн “Шинэ өргөө” ОНӨАТҮГ-ын нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 50 гаруй ажилтан хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин