Агаарын бохирдлыг бууруулахад Хятадын компанитай хамтарна
2018-01-26

 

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн дэд дарга З.Мэндсайхан, БНХАУ-ын “China Hainergy New Energy Corp” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд Монгол Улс дахь агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд итгэлцлийн нийтлэг зарчим, ил тод түншлэл дээр тулгуурлан хоёр талд харилцан ашигтай ажиллах юм.  

 

“Hainergy” компани нь олон улсад 20 гаруй жил амжилттай ажилласан туршлагатай бөгөөд Эрчим хүчний шинэ шийдэлд судалгаа, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, хүргэлт, борлуулалтын дараах сургалтын үйлчилгээ гэх мэт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Shuud.mn
Сонин хачин