Байшингаа зараад, дэлхийг тойрон аялж буй эмээ
2018-01-26

Жиан Бин гэх 88 настай Хятад эмээ олон жилийн турш мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлж, насаа үл тоон дэлхийг тойрон аялаж байна.

 

 

Тэрбээр аялалынхаа зардлыг олохын тулд Хятадад байрлах байшингаа зарсан аж.

 

Эмээ ойролцоогоор дэлхийн 12 улсад зочилжээ. Өнгөрсөн онд тэрбээр Шинэ Зеланд, Өмнөд Африк, Швейцарьт очсон байна. Мөн нисдэг тэрэг түрээслэж, Алепийн нурууны оргилд гарчээ.

 

 

Жиан Бин өнгөрсөн 2009 онд тэтгэвэртээ гарч, улмаар үлдсэн амьдралаа гэртээ бус дэлхийгээр тойрон аялахад зориулахаар шийджээ.

 

Тэтгэвэртээ гараад тэрбээр АНУ, Франц, Өмнөд Африк болон Тайландад жуучлалаар очсон байна.

 

 

Тэрбээр өнгөрсөн онд БНХАУ-ын Ханзоу хотноо байрлах байшингаа зарж, улмаар аялалынхаа мөнгөнд нэмэрлэсэн аж.

 

Байшингаа зарсан мөнгөнөөсөө тэрбээр ач охиныхоо хуриманд бага зэргийн мөнгө хандивлаад үлдсэн мөнгөөрөө дэлхийг тойрон аялахаар төлөвлөжээ.

 

Эмээ энэ жил Япон улс руу аялахаар төлөвлөж буй гэнэ.

 

Тэрбээр өөрийн аялалын зураг болон сэтгэгдлүүдээ хятадын твиттер гэгддэг вейбо хуудастаа нийтэлж, олон мянган дагагчтай болсон байна. Түүний түүх хүмүүст ихээхэн таалагджээ.

 

Харин зарим хэрэглэгчид түүнийг баян чинээлэг гэр бүлээс гаралтай учир санхүүгийн ямар ч бэрхшээлгүйгээр дэлхийг тойрон аялж байна гэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин