Хулгайн хэргүүдийг үйлдэл дээр нь илрүүлжээ
2018-01-26

 

 

Өнгөрсөн хоногт гарсан хулгайн хэргүүдийг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлэн харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд шалгаж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн V хороо, 8 дугаар байрны гадна байсан автомашины гурвалжин цонхыг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Г хагалж эд зүйл хулгайлж байсныг, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 27 дугаар байрны гадна байсан автомашины хаалганы шилийг тус дүүргийн 3 дугаар хороонд оршин суух Э хагалан эд зүйл хулгайлж байсан гэмт хэргийг илрүүлжээ.

 

Ийм иргэд ТА бүхэн хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул манаатай, хяналтын камертай зогсоолд байршуулан автомашиндаа эд зүйл үлдээхгүй байхыг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.

 

Shuud.mn
Сонин хачин