Алтан Гранпри: Зургаан тамирчин хүрэл медалийн төлөө барилдана
2018-01-26

 

Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн өнөөдөр Красноярск хотын “Футбол-Арена Енисей” цогцолборт эхэллээ. 29 дэх удаагийн тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан болж өндөрлөлөө.

 

 

Манай улсаас 21 бөх барилдснаас зургаан тамирчин хүрэл медалийн төлөө барилдахаар болов. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Цэвээнсүрэнгийн Цогбадрах, 61 кг-д “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга, эмэгтэйчүүдийн 55 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Даваачимэг, 65 кг-д “Хангай хайрхан” клубийн тамирчин, ОУХМ Зоригтын Болортунгалаг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Энхбаярын Цэвэгмид, “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Отгонбатын Оюунтуяа нар хоорондоо тус тус хүрэл медалийн төлөө барилдана. Медалийн төлөөх барилдаан Монголын цагаар 19:00 цагт тэмцээний нээлтийн ажиллагааны дараа болно.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
united world wrestling saytaar shuud uz
2018-01-26
zochin:
ymr site yugaar uzh we tuslaach
2018-01-26