Улаанбаатар
Нийслэлийн төсвийн орлого давжээ
1-27

Нийслэлийн төсвийн нийт орлого 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 721.9 тэрбум төгрөг болсныг нийслэлийн статистик мэдээлэлд дурджээ. Энэ нь төлөвлөснөөс 10.7 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлт юм. Төсвийн нийт орлогын 89.5 хувийг татварын орлого, 10.5 хувийг татварын бус орлого эзэлж байна.

 

Өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр нийслэлийн татварын орлого 646.5 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс 7.5 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 75.5 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс 3.2 тэрбум төгрөгөөр илүү бүрдсэн байна.  

 

Харин төсвийн нийт зарлагын 21.1 хувийг цалин хөлс, нэмэгдэл урамшуулал, 2.3 хувийг ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл, 7.3 хувийг татаас, 29.4 хувийг урсгал шилжүүлэг, 17.5 хувийг хөрөнгийн зардал, 22.4 хувийг бараа ажил үйлчилгээний бусад зардал эзэлж байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин