Хөвсгөл нуураар зорчихыг хориглолоо
2018-01-29

Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж ирэх сарын 25 хүртэл Хөвсгөл нуураар зорчихыг хориглолоо. Тус аймгийн хэмжээнд нийт нутгаар дулаан өвөл болсонтой холбогдуулан гол мөрний ус өмнөх жилээс нимгэн хөлдсөн байна.

 


Энэ сарын 21-ий шөнө Ханх сумыг зорьж явсан 11 хүнтэй фургон машин Хөвсгөл нуурын хар хил рүү орсон тохиолдол гарсан. Сууж явсан иргэд нь эсэн мэнд гарсан боловч автомашиныг авах боломжгүй болсон. Нуурт машин орсонтой холбогдуулан энэ сарын 22-оос цагдаагийн 3 албан хаагч, зам тээврийн байцаагч нар хяналт шалгалт хийж иргэдийг зөвхөн өдрөөр зорчуулж байсан бол энэ сарын 26-наас эхлэн Хөвсгөл нуураар зорчих хөдөлгөөнийг сарын хугацаанд бүрэн хориглов.

 

Ханхыг зорих иргэдийг зөвхөн Сантын даваагаар зорчих үүрэг өгч, хяналт шалгалтыг тогтмол ажилуулахаар шийдвэрлэлээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин