Мүн Жэ Ин галын улмаас амиа алдагсдад хүндэтгэл үзүүлжээ
2018-01-29

Өмнөд Солонгосын Мирян хотын “Сэжүн” эмнэлэгт өнгөрсөн баасан гаригт гал гарсан билээ. “Уг галын улмаас 38 хүн амиа алдсан” талаар Цагдаагийн газраас уламжлав.

 

 

Мөн 150 гаруй хүн галын улмаас түлэгдсэн бөгөөд ойролцоох эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

 

Гал эхэлж эмнэлэгийн хүлээн авах хэсгээс гарсан бөгөөд цагдаагийнхан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж буй гэнэ.

 

 

Гал гарах үед эмнэлэгтэй залгаа барилгад байрлах ахмадын асрамжийн газарт 200 гаруй хүн байсан бөгөөд тэдэнд яаралтай тусламж үзүүлжээ.

 

Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өчигдөр эмнэлэгийн удирдлагуудын хамтаар амиа алдагсдад хүндэтгэл үзүүлсэн талаар “www.japantimes.co.jp” сайт мэдээллээ.

 

Хөх ордны тэргүүн амиа алдагсдад хүндэтгэл үзүүлснийхээ дараа асрамжийн газрын өндөр настнуудтай уулзаж, туслалцаа үзүүлэхээ амлажээ.

 

Тэрбээр “Эхний ээлжинд галын шалтгааныг тогтоох хэрэгтэй. Мөн ахмадуудад зориулсан тухтай орчинг бий болгох нь зүйтэй” гэж хэлсэн гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хүндэтгэл биш эмгэнэл,гашуудал
2018-01-29
Зочин:
goy yumaa mundag ulsiin mundag erunhiilugch erh medelten alban tushaaltnuud gedeg.harin mongold iim gal ayul gamshig zovlon bolson bol unuuh erunhiilugch geh amid uhdel bolon ulsturchid geh amid uhdeluud ni mundag show bolgoj mundag tom tom olz ashig olj uursdduu huviin hurungu oruulalt asar ih hemjeegeer hiij hurungu munguu arvijuulna l daa. ugaasaa iim humuus
2018-01-29