Усан онгоц осолдож, 43 хүн сураггүй болжээ
2018-01-29

Кирибатийн арлуудын орчимд сураггүй болоод байсан “The MV Butiraoi” нэртэй усан онгоцыг олсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг усан онгоцонд 50 хүн зорчиж явсан юм. Усан онгоц нэгдүгээр сарын 18-нд Ноноути арлаас хөдөлсөн аж.

 

Хуваарийн дагуу усан онгоц хоёр өдрийн дараа буцаж ирэх ёстой байсан ч өнөөг хүртэл төв станцаасаа холбоо тасраад байсан юм.

 

Тэгвэл Шинэ Зеландын аврагчид уг усан онгоцыг олсон байна.

 

Аврагчид ослын газар ирэх үед хэдхэн хүн амьд үлдсэн байжээ. Долоон хүнийг аварсан бөгөөд тэдэнд яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлжээ.

 

Харин үлдсэн 43 хүн сураггүй болсон бөгөөд аврагчид ослын газар аврах ажиллагааг явуулсаар байна.

 

Шинэ Зеландын аврах албаны мэдээлснээр усан онгоц Ноноути арлаас хөдөлж, 260 км зайд орших Бетио боомтын ойролцоогоос усан онгоцыг олжээ. Ослын шалтгааныг "хөдөлгүүрийн системд догогдол үүссэн" хэмээн үзэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин