Шөнийн клубээр үйлчлүүлж байсан иргэд рүү гал нээжээ
2018-01-29

Бразилийн зүүн хойд хэсгийн Фортейлза хотноо үйл ажиллагаагаа явуулах нэгэн шөнийн клуб руу зэвсэглэсэн этгээдүүд гал нээсэн  “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг үйл явдлын улмаас 14 хүн амиа алдсан гэнэ.

 

Зэвсэглэсэн этгээдүүд шөнийн клуб рүү нэвтэрч, улмаар гал нээсэн байна. Тэд цагдаагийнхан ирэхээс өмнө хэргийн газраас зугтааж амжсан аж.

 

“Цагдаагийнхан клубээр үйлчлүүлж байсан иргэд рүү гал нээсэн бүлэг этгээдүүдийн нэгийг нь баривчилсан” талаар Аюулгүй байдлын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Андре Коста мэдэгджээ.

 

Тэрбээр “Өдөр бүр шөнийн клубээр үйлчлүүлж 50-60 хүн бусдын гарт амиа алдаж байна. АНУ-д иймэрхүү төрлийн ижил хэрэг гарч байна” гэв.

 

Бразилд сүүлийн гурван жил 50 мянган хүн бусдын гарт амиа алдаж, хохирогч болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин