“Тариатын Цагаан сар” үзэсгэлэн худалдаа өнөөдөр өндөрлөнө
2018-01-29

 

“Тариатын Цагаан сар” Цагаан сард зориулсан цагаан идээний үзэсгэлэн худалдаа өнөөдөр өндөрлөх гэж байна. Уг үзэсгэлэн худалдааг Баянзүрх дүүрэг, Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газар хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.

 

 

“Тариатын Цагаан сар” үзэсгэлэнд Тариат сумын брэнд болсон сарлагийн зузаан, шаргал өрөм, сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаалж байгаа бөгөөд Тариат сумын малчид өөрийн гараар хийсэн экологийн цэвэр бүтээгдэхүүнээ нийслэлчүүдэд борлуулж буйгаараа онцлог.

 

Тариат сумын цагаан идээ нь аймгийн шилдгийн шилдэг бүтээгдэхүүнээр хоёр удаа шалгарч байсан юм. Цагаан сарын бэлтгэлээ базааж амжаагүй нэгэн Бөхийн өргөөний арын талбайд болж буй үзэсгэлэнг зорьж, экологийн цэвэр бүтээгдэхүүн сонгох боломжтой юм.

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Aaryyl ni ih ynetei.Bas shinjilgeenii bichig baidag iym yy syynd ni amandaa orson yne heleed zogsoh ium daa.
2018-01-29