У.Хүрэлсүх: Монгол Улс хөгжинө, хараарай
2018-01-29

Гэрэл зургийг MPA.mn

 

У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн тайлангаа тавьж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.  Энэ онд Засгийн газар 100 хоногт 30 гаруй арга хэмжээ, шийдвэр гарган ажиллажээ. Цаашид  “төрийн албаны сахилга, хариуцлагыг чангатгана. Эдийн засгийн уналтыг зогсоож, сэргэлтийг хангана. Өрийн дарамтаас гарна” зэрэг зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа аж.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газар Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг засч залруулан хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийнэ. Хэрвээ тухайн иргэн өөрөө хүсвэл эрэгтэй 65, эмэгтэй 60 нас хүртлээ ажиллах боломжтой. Хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй бол эрэгтэй 55, эмэгтэй 50 настайдаа тэтгэвэрт гарч болно. Тэтгэвэрт гарах насыг зургаан сараар нэмж байгааг гурван сар болгож бууруулна” хэмээлээ.

 

Эдгээртэй холбоотой хуулийн төслүүдийг лхагва гарагт УИХ-д өргөн барьж, чуулган завсарлахаас өмнө шийдвэрлүүлэхээр болжээ. Цаашид нийт хүүхдийн 60 хувьд өгч байгаа хүүхдийн мөнгийг 80 хувьд нь өгч, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг  ирэх 10 дугаар сард нэмэхээ мэдэгдлээ.  

 

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд  2019 оны дөрөвдүгээр сарын 1-ээс Улаанбаатар хот руу нүүрс нэвтрүүлэхийг хориглохгүй гэдгээ Ерөнхий сайд мэдэгдлээ.  Нүүрс боловсруулах үйлдвэр барих аж.  Гэр хорооллын нүүрний хэрэгцээнд жилдээ  540 тонн боловсруулсан нүүрс шаардлагатай гэнэ. Мөн ипотекийн зээл, түрээсийн орон сууцыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.  

 

 

Засгийн газар танхимын бүрэлдэхүүнээрээ  сэтгүүлчидтэй хийх уулзалтад оролцсон юм. Харин Шадар сайд Ө.Энхтүвшин орон нутагт томилолттой ажиллаж байлаа. Ингээд Засгийн газрын гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 

-ХАОАТ-ыг нэг шатлалтай болгосноор энэ оны төсөвт тодолтгол хийх үү? Ипотекийн зээлд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн бэ?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төсөвт тодотгол хийхгүй

 

-2018 оны төсөвт тодотгол хийхгүй. Төсвийн тодотгол хийнэ гэдэг нь төсвийн сахилга батыг алдагдуулдаг. Татвар нэмэх асуудал 2017 оны дөрөвдүгээр сард шийдэгдсэн. Хүн амын орлогын албан татварын орлогыг шатлалтай болгохдоо 2018 оны төсөвт 51 тэрбум ам.доллар орж ирнэ гэж тооцсон. Татварын шатлалтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд цалингаа бууруулж, цалингийн бус орлогыг нэмэгдүүлэх асуудал гаргаж эхэлсэн учраас хуучнаар нь үлдээхээр ОУВС-тай тохиролцлоо.

 

Мөн А-80, Аи-92-ын ОАТ-ыг тэглэсэнтэй холбоотойгоор төсвийн орлого 68 тэрбумаар дутна. Эдийн засгийн өсөлт, төсөвт бий болгож байгаа сахилга бат зэрэгтэй холбоотойгоор орлогын бууралт гарахгүй байх.

 

Ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд улсын төсөвт 120 тэрбумыг, төв банк 200 тэрбумын зээл гаргадаг. Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдсоноос хойш Засгийн газар арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл аваагүй. 2018 онд ч мөн өндөр хүүтэй зээл авахгүй. Засгийн газар өөрөө арилжааны банкны том зээлдэгч байхаа больсноор зээлийн хүү буурах бололцоог олгоно. Нөгөө талдаа хувийн хэвшлүүдэд зээл очих боломжийг бүрдүүлж байгаа юм.

 

-АНУ, Япон зэрэг зарим оронд Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайд нарын асуудал шийдэгдээгүй байна.  Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн үү?

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Элчин сайд нар томилогдох ёстой. Ерөнхийлөгчтэй энэ асуудлаар өнөө маргаашгүй уулзаж, эцсийн шийдвэр гаргана. Хуурамч шатахууны асуудлыг холбогдох газруудад шалгаж байна. Хэнтэй холбоотой юм болоо. Ийм асуудал байвал хариуцлага хүлээх ёстой.

 

-Ц.Нямдорж сайд 300 гаруй сая төгрөгийн үнэтэй жип машин унаж байна. Үүний цаана нь хэд, хэдэн сайд үнэтэй машин унаж байна гэх. Үргүй зардлыг бууруулна гэдэг амлалттай  хэр нийцэж байна вэ?

 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: АСЕМ-аар хэрэглэж байсан борлогддоггүй автомашиныг шилжүүлсэн

 

-Яагаад ганцхан Ц.Нямдорж сайдын унааны асуудал яриад байгааг ойлгохгүй байна. Өмнөх Засгийн газрын үед сайд, дэд сайд нар бүгд том, том жип унаж, үргүй зардал гаргадаг нь ихэссэн байсныг манай Засгийн газар харин ч цэгцэлж байна. 3.8 тэрбумаар авто машины парк шинэчлэл, 10.5 тэрбумаар барилгын засвар, шинэ тавилга авахаар байсныг цуцалсан. Мөн 20 тэрбумаар удирдлагын цалинг бууруулж, хэмнэлт гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шадар сайд зэрэг орон нутагт ажилладаг сайд нарт туулах чадвар сайтай машинаар хангах шаардлага байгаа. АСЕМ-аар хэрэглэж байсан үнэтэй машин. Борлогддоггүй автомашиныг шилжүүлсэн.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Тансаг хэрэглээнээс татгалзаж, орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Ц.Нямдорж сайдыг унаагаа зарж, орлогыг нь төсөвт оруул гэсэн. Өөрөө ч аваад унасан юм биш юм байна лээ. Ц.Нямдорж сайд өөрөө шийдчих байх. Цаашдаа ийм асуудал гаргахгүйн төлөө ажиллана.

 

-Ажлын байргүйгээс залуус  БНСУ-д ажилладаг боллоо. Бодлого байна уу?

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Манай гэр бүлд гурван хүн БНСУ-д ажиллаж байна. 2012 онд ирсэн ч буцаад явсан. Түр зуурын үзэгдэл. Эх орондоо ирсэн байсан иргэдийн 40 хувь нь буцаад явсан байгаа. Цалин багатай, эдийн засаг хямралтай учраас амьдрал ахуйгаа залгуулахын тулд гадагшаа явж байгаа. Том төслүүдээ явуулах ёстой. Тэгвэл гадаадад гарсан монголчууд ирнэ. Сая би БНСУ-д айлчлахдаа визний асуудал тавьсан. Нийтдээ 114 мянган монгол хүн гадаадад ажиллаж, суралцаж байна. Тэднээс 46 мянган нь БНСУ-д ажиллаж, амьдардаг. Гэрээт ажилчин нь 6233 байгаа юм.   Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд гадаад оронд ажиллаж, гэр бүлдээ мөнгө төгрөг явуулж, ар гэрээ тэтгэж байгаа хүмүүстээ баярлалаа гэдгээс өөр юу хэлэх билээ. Бидний өнөөдрийн энэ зовлонг хөгжсөн бүх орон туулсан юм билээ. Гэхдээ Монгол Улс хөгжинө, 10, 20 жилийн дараа хараарай.

 

-Цэргийн алба хаах хугацааг нэмэх асуудал яригдаж байна. Засгийн газар ямар байр суурьтай байна вэ?

 

БХ-ын сайд Н.Энхболд: Цэргийн албыг хоёр жил болгоно гэвэл төсвөөс эхлээд олон зүйл шаардана

 

-Мэргэжлийн хүмүүсээр судалгаа хийлгэж үзсэн. Би ч бас өмнө нь цэргийн албыг хоёр жил болгоход болохгүй зүйлгүй байх гэж боддог байсан. Судалгаа хийлгээд үзэхээр манайд жил, жилээр цэрэг элсүүлээд бэлтгээд гаргах нь илүү олон хүн хамруулах бололцоотой байгаа. Цэргийн албыг хоёр жил болгоно гэвэл төсөв мөнгөнөөс эхлээд олон зүйл шаардана. Батлан хамгаалах салбарт баримтлах бодлоготойгоо ч уялдахааргүй байгаа.

 

-Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эмч нар амжилттай хийлээ. Цаашид манай улсад энэ мэс ажилбарыг хийх нөхцөл бололцоо бүрдсэн үү? 

 

ЭМ-ын сайд Д.Сарангэрэл:  Амьд донор болон өвчтөн аль алиных нь бие сайн байгаа

 

-2018 оны төсөвт эрхтэн суулгах мэс засалд 2.8 тэрбум төгрөг суулгасан. Бид оны өмнө, он гарсаар Монгол Улсад эмчлэгдэггүй өвчнүүдийг эмчилдэг болгохоор эмч, мэргэжилтнүүдээ гадаадад сургахаар явуулж байгаа. Энэ хүрээнд ХСҮТ-ийн 16 эмч, сувилагч багаараа элэгний хавдартай өвчтөнд элэг суулган шилжүүлэх чиглэлээр БНСУ-ын “Самсунг” эмнэлэгт сургалтад хамрагдсан. Ингээд тухайн багийн удирдах бүрэлдэхүүнтэй хамт уг мэс хагалбарыг хийлээ. Амьд донор болон өвчтөн аль алиных нь бие сайн байгаа мэдээллийг ХСҮТ-ийн удирдлага бидэнд өгсөн. Эрүүл мэндээсээ болоод санхүүгийн ачаалал ард иргэдэд ирж байгаа. Засгийн газраас санхүүжилтийг бүрэн дааж байгааг хэлэхэд таатай байна.

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Намайг аюулгүй байдлаа ханга гэсэн

 

-Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг ашиглалт орсон. Австрийн тоног төхөөрөмжийг оруулж ирнэ. С.Зоригийн амь насанд халдсан хэргийг нууцаас гаргах ажил дуусах шатандаа орж байна. Монголын төр Монгол хүнийг хэрэг хийгээгүй байхад нь гэсгээн цээрлүүлэх ёсгүй. Өдрөөс өдөрт миний төсөөлж байсан муу төсөөлөл нэмэгдээд байна. Өнгөрсөн жилээс хойш надад аюулгүй байдлаа хангах ёстойг тусгай албадаад надад хэлээд байгаа.  Яаж хангах вэ гэхээр гайгүй сайн унаатай, хамгаалалтай бай гэж хэлээд байгаа юм.  Би хамгаалалтыг зөвшөөрөхгүй байгаа юм. Нямдоржийг устгах гэж их өндөр албан тушаалд ажиллаж байсан хүний 2000 онд ял шийтгүүлж байсан хүнд бичсэн мэссежийг АН, МАН-ын гишүүд хэлсэн. Энэ мэт дэмий яриа болно гэж тооцоогүй байсан.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Tor:
Tor mongonii erh medlee avsan cagt hogjin heden chenj hanch togtooj baina heden luivarchdiin hadgalamj nertee mongiig ulsaaraa ondor huutee osgoh gej zovj duuslaa eniig harah melmii bainuu uls altaa uhaad avaldaa heden hulgaich naraas hudaldaj avah ym choloot neren dor uls oron hedhen luivarchnii karmand baina shuudee uls bayn bol irgen bayn yasan unen ug ve
2018-01-30
зочин:
Монголчуудыг тэнэг гэж боддогоо Занданшатар боиод огцорох хэрэгтэй . 2016 онд болсон АСЕАМ д 2018 оны 570 хэрэглээд тэр нь буцаад гаалийн агуулах руу ороод хэвтэж байсан хэрэг Бид тэнэг эсвэл Занданшатар машинд мөргүүлээд орон гаран болчихсон юм уу
2018-01-30
irgen:
4 jil bogino hugatsaasht. aljin taivan hiilguul, songuuliar zuv hunee song. hunii gar harj amidarj, busdiig bardam muulhaas uur yu ch hiij buteej chadgui Mongolchuud. nam hargalzahgui busdin ajil uilsin demjij nemer bolhguigaas hoish bitgii gai bolj baildaa. har piaraar amisgalj taashal avdag uruvdeltei ard tumen. uuchlarai tevchsengui
2018-01-30
зочин:
та нар үхэр монголчууд чадахгүй манайд дагаар ор 2 ЖИЛИЙН ДАРАА АЗИЙН БАР БОЛГООД ӨГЬЕ КИМ
2018-01-30
Зочин:
Hurelsuh muu ch gesen Saihanbilegees deer
2018-01-30
Зочин:
Нямдорж шударга хүн биш байжээ.Хогийн хулгайч шиг шалтаг тоочиж байна.Зайлах хэрэгтэй
2018-01-30
Archaagui zalhuu irgedee:
Ene mongoliin mashin bolgon taxi huuhen bolgo yanhan gej neg hujaa nohor helsen gedeg barag unen ym odoogiin archaagui pizdaa nar kom araas olon ym huzahaas tsaashgui zurh muutai zalhuu lalariin irgedttei baihad Mongol yaaj hogjih ve es saidaa
2018-01-30
Зочин:
Haha Maskiin hoshin shog shig yum yarihnuu ene muu hulhi novsh... haraarai gene uu? haraad l bshd... haana hugjuud bgan? Muu novsh...
2018-01-30
Зочин:
Хөгжөөд л байгаашдээ, харин мулгуу, мэдлэггүйгээрээ бүү саад бололдоо
2018-01-30
Сар:
ОТ гоо зев голдиролд нь оруулах хэрэгтэй гэрээг шинэчилж ашгаа татвараа монголдоо авдаг болгож ашиггуй гэрээ хийсэн хумуустэй хариуцлага тооцож байж монгол хегжине
2018-01-30
зочин:
Засгийн газар сайн ажиллаж байгаа, Одоо Миеэ-н бүлэгээс хурдан салж,, дараа нь том төслүүдээ хөдөлгөөд эхэл,, ингээд л ажлын байр бий болж хүмүүс орлоготой болно шүү дээ, Ингэж хөгжихийн тулд АН-ыг л төрөөс хол байлгах хэрэгтэй.
2018-01-30
Зочин:
Нямдоржид бид шударга хүн гэж бодон хууртаж явжээ.
2018-01-30
Bi:
Chadahuu hurelsuhee. Chamaas ymarch oligtoi bodit shiideliig olj harahgui bn. Neg ugluu serehdee buruu hul deeree bosson yum shig buruu zugiin yum yaridag elbegdorj battulga 2 iin uner l chamaas unterdeg zan chin ch bas tedentei adil hungun huumgai. Iim setgeliin huurluur uls orniig udirdadggui yumaa huzuugui hulgaich battulga medrel khurelsukhtunguudee. Uls orniig togtvortoi bodlogo hugjuuldeg yumshuu. Baga samraarai huhuu uvliin huitend battulga hurelsukh ta 2 yadaj humuusiig hudlaa medeelel ugch jagsaj tsuglahaabolichih.
2018-01-30
Зочин:
Энэ ЗГ боломжоороо л ажиллаж байгаа .Дан муу амлаж гүтгэлэг доромжлол урсгаж хирээс хэтэрсэн шаардлага тавих юм..Амны зоргоор аашилж,санааны зоргоор шаардах юм .Нэгдмэл үзэл санаатай байж чадсан цагт хожно эс тэгвээс хохирно хооосон хоцорно .Нэг амсгаагаар бүхнийг бүтээдэг шидтэн хаа ч байхгүй .Иргэн нэг бүрийн итэвх санаачллага оролцоотой л харин бүх зүйл бүтнэ.
2018-01-30
Зочин:
Xavdariin emngt eleg shiljuulen suulgax mes zasal anx udaa xiilee geed Shou xiixee bolichixdioo Sarangerel avgai, ?!!! 1-r emngt anx xiisen odoo ch xiij bgaag mes zasliig anx udaa gej yarixaa bolichix!!!!!! Samsung emngiin emch nar xyanalt tavisan yum bxgui shuu!!! Ted xiij shouchin Chinburengiin bag tusalsan yum, unen zuv medeelel ugch bai!!!
2018-01-30
Зочин:
Үнэтэй хэрэглээ хэрэглэсэн хүн бас худлаа ярина, хүмүүсийг тэнэг гэж бодсоор л. МУУ ХҮН ҮХДЭГГҮЙ ЮМ. хамгийн худалч бас хуурамч хүн.
2018-01-30
Залхлаа:
МАНАЙ ДАРГАНЦАРУУД ЭНЭ БАЙТУГАЙ ХАР ТОЛГОЙГООРОО ХАРИУЦНА ГЭЭД БАЙСАН НЬ ДАШИЙН ШОО БОЛООД ДУУСАА БИЗДЭЭ ХУУРТААД СУУЦГААЖ Л БАЙДАА БИ Л ЯМАРЧ БАЙСАН АНУ ЯВЛАА БАЯРТАЙ
2018-01-30
zochin:
bid iim ikh baylagtai ornii hegshuul baij yagaad iim yaduu amdarch uhen tavilantai yum be, yagaad gadaadiin hegshuul etleh nasandaa mungee barahgui uhdeg yum ene bol ulsiin buruu bodlogo, zaluu nasnaas ny nemegdel tetgeveriin dans neeg egeed sar bur 20.0 tegreg b tsalingaas ny baishuulj ter mungiig ny ergelduulsen uls ny huu teldeg, arvijuulj egdeg yum,tiimees 70 jiliin hralgan bodlogiin zolios bolj nastaichuud ydarch zuderch yava,Eneeder hegshuul em tariagaa diilehgui baina,,eldev nariin shinjilgeeg diilj hiilgej chadahgui baina, Jild Mongolchuudiinkhaa hiilgejj chadahgui baigaa, MRI bolon busad nariin shiljilgeenuudiig jild 1 udaa EMD-iin sangaas une telbergui hiilgeed egdeg boloosoi,tegvel ch mun olon hunii am nas avragdana daa. .
2018-01-30
Ahmad:
tetgeveree oilgtoikhon nemeh heregtei baina, naad egch bui 27,000 mynga chin tsagaan sariin 21 shirheg boov archij hurehgui munge egch huurahaar egeegui ny deer dee,denduu deerelheed baigaa yum bishuu, tsalin 27,0-oor nemegddegui biz dee, Bid hiidgeeuls orondooo hiisen tetgevertee garahdaa ulsad telj baisan tatvaraasaa yu ch butsaaj avch chdaagui garsan, , odoo hegshuul bugd guilgachin bolj duuslaa, Evliin 30 grudust gadaa tamhi shirhegleed suuj baigaa tedniigee erevdeh yum nuurs tuleeg ny yadaj unegui egchdeg boloosoi doo.jil bur 50,0-aar nemeh heregtei baina. Bid 500.0 orchim tegregiin tetgever avch baij tetgeveriin zeelgui, hun shig amdrah baikh, odoo bol bairnii munge, hool hunsendee darluulaad huvtsasaa ch solij chadahgui, gundatsgaaj baina
2018-01-30
Зочин:
arhi uuhaa hogjuulne
2018-01-30
Зочин:
Нас хүрэх болуу.Ерөнхий худалчаа
2018-01-29
doogii:
mongol uls darga nariinhaa hulgaig zogsooj cczadbal hogzino,bysad yed hudal,yadazl nyamdorj obgon iig har,ynetei maszin unaad dandaal ingeedl hulgai hiideg,oorsdoosoo darga nar ih hurliin giszyyd mongo hulgailahgyi bajz czadahgyi baibal uls yag hozihuu,szal hudal
2018-01-29
зочин:
С.Баярыг зайлуулахгүйгээр ажил, алдар 2 чинь сайжрахгүй эмэгнэлтэй төр засаг хэвээр байх болно.
2018-01-29
зочин:
...Тэр ерөөл бат орших болтугай. Бидний Эх орон мандан бадраг ээ.
2018-01-29
зочин:
Монгол улс хөгжихгүй хараарай гээч
2018-01-29
Хамгаал:
Нямкаагаа хамгаалаарай. Зоригийн хэрэгииг дагаад наад прокурор.шүүх.ТЕГ.ерөнхиилөгч асан чинь үхэхээсээ баригдаж шившиг болохоосоо өмнө юу ч хииж мэднэ. Их л олон хүн чирэгдэнэ дээ хөөрхий. Баттулгатайгаа нийлж наад хуулийнхнаа одоо л цэвэрлэх.үндсээр нь таслах цаг нь болж. Хүрэлсүх хүү минь.ард түмэн дэмжиж байнаа.
2018-01-29
зочин:
С.Баярыг зайлуулахгүйгээр ажил, алдар 2 чинь сайжрахгүй эмэгнэлтэй төр засаг хэвээр байх болно.
Зочин:
Хэн рүү хашгичаад байгаа өмхий лалар вэ чи. Хэн Монгол улсыг хөгжихгүй гээд байгаа юм бэ.
2018-01-29
Зочин:
Дараа дараагийн үеэ өрөнд барьцаалж хөгжих ч хөгжил биш шүү.Зээл авсан, 30-40 жилийн дараа төлнө гээд одоо баярлах боловч хойд үе буюу хүүхэд, ач нар чинь сайнаар дурсахгүй нь лавтай. Төр засгийг завсаргүй барьж буй аваргууд болох энэ 2 намын эрхэмүүд тунгаах ухаан мэдрэл багатай байгаа нь харамсалтай,
2018-01-29
Naimaachin:
Gaah Tyi,NOT iin tatvart daramtluulj,TYTS ajilluulj arai yadan xyyxediinxee talxiig olj amidaralaa zalguulj yavaa yadarsan naimaachidiig shulj moljij baigaa ta nar bygd yxej dald oroosoi,Chi mon xutsvaa,gaah tyi
2018-01-29
irgen:
yneheer haramsaltai bainaa, Mongol uls eroosoo uragshaa yavahgui ni eeee,,,,yasan chadvar muutai hymyys tord baidag um be dee, iim zoohyylee, asar bayalgatai uls hezeech hogjihgui baigaa shaltgaan tord l baina !!!!!! mash muu hymyys baih um... chadal, bolovsrol, uhamsar soel medleg ..eroosoo byh umaar doroi hymyys mongoliin tord 30 jil eeljillee,,,
2018-01-29
irgen:
yneheer haramsaltai bainaa, Mongol uls eroosoo uragshaa yavahgui ni eeee,,,,yasan chadvar muutai hymyys tord baidag um be dee, iim zoohyylee, asar bayalgatai uls hezeech hogjihgui baigaa shaltgaan tord l baina !!!!!! mash muu hymyys baih um... chadal, bolovsrol, uhamsar soel medleg ..eroosoo byh umaar doroi hymyys mongoliin tord 30 jil eeljillee,,,
2018-01-29
irgen:
yneheer haramsaltai bainaa, Mongol uls eroosoo uragshaa yavahgui ni eeee,,,,yasan chadvar muutai hymyys tord baidag um be dee, iim zoohyylee, asar bayalgatai uls hezeech hogjihgui baigaa shaltgaan tord l baina !!!!!! mash muu hymyys baih um... chadal, bolovsrol, uhamsar soel medleg ..eroosoo byh umaar doroi hymyys mongoliin tord 30 jil eeljillee,,,
2018-01-29
t:
hudlaa shaaj bga yum ta nar haraarai ter hugjiliin ni odoo bga ene ue uzehgui l de
2018-01-29
Зочин:
10 -20 жил ч арай л хол байна даа, Ерөнхий сайд аа, 1990 хойш 30 жил болж байна. Одоо дахиад 20 жил нэмбэл , хөгжих гэсээр 50 жил болох нээ. Тэгвэл 1953 онд Солонгосын дайн дуусахад хоёр Солонгосын нутаг дээр үнсэн нурам л үлдсэн юм гэсэн . 1988 онд 35 жилийн дараа Өмнөт Солонгос Олимп зохион байгуулах хэмжээний хөгжилтэй орон болсон байсан даа. За яахав тэд нар хүн ам олонтой л доо. ӨӨр давуу тал байхгүй. Харж л байя. Амнб билэгээр ашдын бэлэг гэдэг дээ.
2018-01-29
jenko:
10.20 jil uuruusu shuud zailuuldag bnshdee
2018-01-29
Зочин:
Цалин тэтгэвэрээ 2018 оны 10 сарын 1- нээс бус 2018 оны 3 сарын 1 нээс 50 нэмэх нь зүйтэй Ард иргэдийн амьдрал доройтсон шүү дээ
2018-01-29
eggy:
Zuv shiidver gargajee.
2018-01-29