Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
2018-01-30

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

 

2018 оны 01 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Дархадын болон Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, Алтайн өвөр говь болон говь, талын нутгаар 7-12 градус,  бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 12-14 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин