Хүнсний бүтээгдэхүүнээс 358 зөрчил илэрчээ
2018-01-30

Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар томоохон худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газруудад шалгалт явуулжээ. Шалгалтад 118 аж ахуйн нэгж, 199 иргэнийг хамруулсан байна.

 

Шалгалтын явцад 328 зөрчил илрүүлэн, 204 зөрчил буюу 62 хувийг газар дээр нь арилгуулжээ.
Мөн Зөрчлийн тухай хуулийн дагуу 19 газарт торгууль ногдуулжээ. Тодруулбал8 таван аж ахуйн нэгжид 450 000 төгрөгийн, нэг албан тушаалтанд 300 мянган.төгрөгийн, 13 иргэнд 180 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. 

 

Түүнчлэн иргэдийг баярын хүнсээ авахдаа хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхой, хаяг шошго, баталгаажилттай хэвийн боов, сүү, цагаан идээ, бууз банш худалдан авах, зөв сонголт хийж, зохистой хэрэглэхийг НМХГ-аас зөвлөлөө.

 

М.Дөлгөөн

 

Shuud.mn
Сонин хачин