Эдийн засагт хэмнэлттэй халаах технологи бүтээжээ
2018-01-30

"Бэст энэржи сэйвинг" компаниас гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгжүүдэд зориулсан хямд, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагч шинэ технологи гаргаснаа өнөөдөр танилцууллаа.

 

 

"Бэст энэржи сэйвинг" компаний захирал Н.Даваа "Бид сүүлийн найман жил эрчим хүчний хэмнэлттэй, -40 хэмийн нөхцөлд дулааны алдагдал ихтэй монгол гэр, мөн байшин халааж чадах технологийг бүтээхээр ажиллалаа. Үүнийг бүтээхийн тулд сансрын хиймэл дагуул, далайн шумбагч онгоц халаагчийг судалсан.  

 

Бид таван жилийн өмнөөс хэрэгжүүлж эхлэн, үр дүн нь сайн гарсан. Мөн томоохон объект, орон сууц халаагч бойлеруудыг хийж, үр дүнгээ өглөө. Жишээ нь 2016 онд бид 1 000 хүүхэдтэй дөрвөн цэцэрлэгт халаагч бойлер тавьсан. Тус цэцэрлэг нь гал түлээд 48 сая төгрөгийн зарлага гаргадаг байсан бол манай цахилгаан халаагчийг ашигласнаар 17 сая төгрөгийн зардал гаргаж, нийт 31 сая төгрөгийн хэмнэлт гаргасан. 

 

Энэхүү эко халаагчийг хэрэглэснээр нэгдүгээрт, агаар бохирдуулахгүй, хоёрдугаарт эдийн засгийн хувьд үр ашигтай. Бид энэ өвөл монгол гэрийг цемент дээр барьж, өвөлжүүллээ. Ийнхүү бид нэг кВт- аар монгол гэрийг нэмэх 18 градус болгож чадсан гэсэн үг. Гэр хорооллын агаарын бохирдлыг зөвхөн цахилгаан халаагчаар шийдэж болж байна.

 

Тэгэхээр төр засаг, Засгийн газар саад болохгүй л бол ойрын жилүүдэд бид утаанаасаа салж чадах нь. Энэ талаархи саналаа Засгийн газар болоод хотын удирдлагуудад удаа дараа тавьж байсан ч ойлгохгүй болохоор маск, утаагүй зуух мэтийг сурталчлаад байна” гэлээ.

 

Тус төхөөрөмж нь үнийн хувьд олноор нь үйлдвэрлэвэл нэг айлд 500 мянган төгрөгөөр зарах боломжтой юм байна. Мөн төлбөр нь сард 30-60 мянган төгрөг гарах аж.

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
за даа бид ч нэг их сансрын технологи ярьж байхаар хятадууд юу хийж утаагаа бууруулж байгааг л судалмаар байгаам даа. Тэр сансрын технологийг чинь тэд угаасаа судалчихаад шийдэж байгаа биз дээ
2019-02-02
Tugu:
Terniigee tegd Video bichleg hiiged olon tumend taragaachee
2018-02-01
хулхи:
Бид ийм бгаагүй хулхидуулсаар бгаад ийм болсиймаа.
2018-01-31
nergui:
unen bol saihan l bnadaa manai baishind tawiad turshaad uguuch unen bol hudaldaj awnaa
2018-01-31
Зочин:
1 кв эрчим хүчний нөөцөөр монгол гэрийг халаана гэж үү. Монгол гэрийн талбай нь 20- 25 м2 . буюу 50 орчим м3 эзэлхүүн шүү дээ. Гадаа хасах 40-50 гэж тооцоход томхо индүүний дайны төхөөрөмжөөр халаадаг бол онцсайхан л байна
2018-01-31
Зочин:
нэгнийгээ юм хийхээр манайхан яг ядарсан хулихдуулсан сэтгэхүйдээ таарсан юм бичиж байх юм
2018-01-31
хулхи:
Бид ийм бгаагүй хулхидуулсаар бгаад ийм болсиймаа.
Чоно борооноор болох бий дээ:
НӨГӨӨ Л УТААГҮЙ ЗУУХ ГЭЖ БААХАН ЛУЙВВАРЧИД ХУЛГАЙ ХИЙСЭНТЭЙ АДИЛ БОЛОХБИЙДЭЭ, ГОЛ НЬ ЦАХИЛГААНЫ ҮНЭ ТЭГЛЭЭД ШУГАМЫГ НЬ САЙЖРУУЛЧИХБАЛ ИРГЭД ӨАРСНӨӨ ДОРНО ХАЛААХ ТӨХӨӨРӨМЖӨӨ СОНГООД ХЭРЭГЛЭЧИХНЭ ЭНЭ ГОЛ АСУУДАЛ БИШ
2018-01-30
Батаа:
Жил болгон хэмнэлттэй халаах төхөөрөмж хийх юм . хэ хэ хэ Үнэхээр хэмнэлттэй бол хүмүүс булаацалдаад авмаар юм....
2018-01-30
Батаа:
Жил болгон хэмнэлттэй халаах төхөөрөмж хийх юм . хэ хэ хэ Үнэхээр хэмнэлттэй бол хүмүүс булаацалдаад авмаар юм....
2018-01-30
ZA ABAYAAA:
Yaag yaj halj baigaa ene teriig ni zurag murgii ni haray l deee tegeed haanaas avah yum beee uzii harii unen bol ene doorh nuhdiin amiig taglaad ugoe
2018-01-30
zsss:
Zsss
2018-01-30
Зочин:
За одоо боль доо! Ядарсан иргэдээр тоглочих юмаа! Бүгдийг нь орон сууцанд оруулах гэж байхад хэн наадахыг чинь авах юм бэ!
2018-01-30
Зочин:
Hulhinii hund itgej bolohgui shu,Uls tur hiih argaa argatsaalsan hun shu de
2018-01-30
Зочин:
Yag 1 kvataar halaadag gej uu ?bodit amidraltai avtsaldahgui bna.Tanaihaas avsan halaalt sain haldaggui chimee ihtei paaraa butsaayaa
2018-01-30
Зочин:
J
2018-01-30
Зочин:
zurag tailbaraa uzuuleech yamar argaar shuudseniig n kharmaar bn
2018-01-30
irgen:
naad zuuh chini ANOD banktai adil ard irgediig dampuuralahgui gesen batalgaa alga yun 500000 myanga
2018-01-30
Зочин:
Kkk
2018-01-30