Улаанбаатар
Б.Баттөмөрийн “төсөл” балаг тарихаар айсуй
1-31

 

 

«… хууль болон УИХ-аас гарах бусад шийдвэрийн төсөл боловсруулахад зориулж гишүүдэд өгөхөөр 2.8 тэрбум төгрөгийг төсөвт тусган баталсан билээ. Нэг гишүүнд 20 сая төгрөг ногдож байгаа энэ мөнгө нь эцсийн дүндээ хууль санаачилдаггүй залхуу гишүүдийг ажлаа хийдэг болгохын тулд урамшуулж байгаа арга хэмжээ гээд хэлчихэд нэг их буруудахгүй»

                                                                                                             Зууны мэдээ сонин. 2010.02.01

 

Яг найман жилийн өмнө Зууны мэдээ сонин ингэж бичиж байжээ. Энэ сонин “иргэдээ өмөөрч бичнэ” гэх уриандаа үнэнч яваа. Харамсалтай нь хууль тогтоогчид 8 жил өнгөрөхөд ямар ч өөрчлөлтгүй л явж байгааг ахин сануулж энэхүү нийтлэлийг тэрлэж байна.

 

Саяхан “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг” УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахин өргөн барьлаа. Өмнө нь энэ төслийг нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хуулийн шаардлага хангахгүй гэх тайлбартайгаар төсөл санаачлагчид буцаасан юм. Гэтэл “20 сая төгрөгөө заавал авна” гээд зүтгээд байгаа юм шиг үйлдэл УИХ-ын гишүүнээс гарч төслөө ахин өргөн мэдүүлсэн юм. Б.Баттөмөр гишүүний “хууль санаачилдаг лут гишүүн” болж харагдах гэсэн аминчхан хүсэл нь ард олон, улс орондоо ихэхээхэн балаг тарьж мэдэхээр байгааг урьдчилан анхааруулж байна.

 

 

Балаг 1. Хуулийн засаглалыг үгүйсгэж байна.

 

Эрх зүйт нийгэмд биелдэггүй хууль санаачлах нь “хуулийг биелүүлэхгүй, мөрдөхгүй байж болдог” гэсэн ойлголтыг иргэдийн ухамсарт суулгадагаараа нэн балагтай үйлдэл аж. Тамхины хяналтын хуулийн өмнөх заалтууд амьдралд хэрэгжихгүй байхад Б.Баттөмөр гишүүн нэмээд баахан үл биелэх заалтууд оруулж байна. Сургууль цэцэрлэгээс 500 метрийн тойрогт тамхи заруулахгүй гэх заалтыг амьдралд хэрэгжүүлэх болбол УБ хот бүхэлдээ тамхи зардаггүй бүс болох ёстой байгаа.

 

Балаг 2. Авилгыг хөхүүлэн дэмжиж байна

 

Хуулийн төсөлд “Тамхи үйлдвэрлэх, худалдах, импортлох, эскпортлох тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах талаар дүгнэлтийг Тамхины эсрэг үндэсний болон орон нутгийн хяналтын хороо тус тусын эрх хэмжээний хүрээнд гаргана” гэжээ. Мэргэжлийн хяналт, цагдаа гээд хууль сахиулах өчнөөн бүтцийн хажуугаар энэ бас юун хороо гарч ирээд эрх мэдэл эдлэх гээд байгаа юм бэ? Ийм хороодын үүрэг юv байх вэ гэхээр хэнд ч ойлгомжтой импортлогчид, худалдаачдад зөвшөөрөл өгөх нэрээр авлига нэхэх, авах нөхцлийг бүрдүүлж байгаа л хэрэг. Үүнийг дараах заалтууд нотлоно. 7.8 Тамхины үйлдвэрлэлийн, импортын, экспортын тусгай зөвшөөрлийг Тамхины эсрэг үндэсний хорооны дэмжсэн саналгүйгээр олгох, сунгахыг хориглоно. 7.7. Тамхи худалдах Тамхины эсрэг тухайн орон нутгийн хорооны дэмжсэн саналгүйгээр олгох, сунгахыг хориглоно.

 

Эрхэм гишүүн Б.Баттөмөр Гаалийн газрын дарга байсан гэх намтрын өгөгдлөөс баримжаалбал энэ нь хууль бусаар хөрөнгөждөг давхаргынхны хэрэглэдэг алтан арга юм биш байгаа гэж хардах сэжим ч гарч байна. Элдэв зөвшөөрөл, лиценз олгодог эрх мэдэлтэн олшрохын хирээр авлигын нөхцөл хүрээгээ тэлдэгийг эрхэм гишүүнд сануулахад илүүдэхгүй байх. Тэртээ тэргүй зөвшөөрөл олгодог, хяналт тавьдаг бүтэц нь олшроод данхайчихсан төр шүү дээ.

 

Тамхины хяналтын хуулийн биелэхгүй байгаа заалтууд нь хорооны дарга, хэсгийн цагдаа, эргүүлийн цагдаа зэрэг алба хашиж байгаа хүмүүс жижиглэн худалдаа эрхлэгчдийг дарамтлах замаар 20-50 мянган төгрөгийн байнгын хахууль аваад амаа үдэх механизмын ул суурь, хөрс нь болсоор удаж байгаа юм. Төр гаргасан хуулиараа авлига, хээл хахуулийн хөрсийг бэлдэх нь утга учиргүй, шудрага бус зүйл байх. 

 

Балаг 3. Худалдаачдын бухимдлыг өдөөж байна

 

Хоёр хоногийн өмнө МАН-ын Төв байранд жижиглэн худалдаа эрхлэгч бүсгүйчүүд ирж, эсэргүүцлээ илэрхийлэн нүцгэлсэн хэрэг мандсан. Б.Баттөмөрийн төсөл хэрэгжвэл МАН-ын байр нүцгэн худалдаачдын довтолгоонд байнга өртөх магадлал 100 хувь байна. Тамхины хяналтын хуулийн биелдэггүй заалтын балгаар жижиглэн худалдаа эрхлэгчдийн орлого эрс буурч, байнга шахуу дарамт, авлигад өртөх болсон нь тэдний бухимдлыг төрүүлээд удаж байгаа. Хуульд нэмэлт дарамт учруулах заалтууд олон байгаагаас дурдвал “Зөвхөн утаат тамхинаас гадна утаагүй тамхийг хуульд хориглосон газар татахыг хориглоно”, “Тамхийг худалдаа, үйлчилгээнд биет байдлаар ил байрлуулж худалдах замаар сурталчилдаг байдлыг өөрчилнө” зэрэг юм.            

 

Балаг 4. Иргэдийн эрүүл мэндэд архинаас дутуу анхаарч байна

 

Тамхины хяналтын хуулиар сургууль, цэцэрлэгээс 500 метрийн тойрогт тамхи худалдаалахыг хориглоно гэж заасан хирнээ архи, согтууруулах ундаанд энэ хязгаарлалт, хоригоо огт тавихгүй байгаа нь хачирхалтай. Архидан согтуураад гэмт хэрэг үйлдэх, өөрийн эрүүл мэнд, амь насыг хохироох нь Монголд машид түгээмэл үзэгдэл билээ. Гэтэл тамхинаас шалтгаалаад эрүүл мэндээрээ хохирсон, өвчилсөн хүмүүсийн талаарх статистикаас харахаар судлагаанд хамрагдсан, өвчилсөн хүмүүсийн 67 хувь нь 80-аас дээш насныхан байгаа юм. Нөгөө талаар тамхи татсанаас болоод хүн алсан, дээрэмдсэн, хулгай зэлгий хийх сэдэл төрсөн, хүчин хийсэн гэх тохиолдол огт бүртгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл нийгэмд учруулах хохирол, уршгаар нь, өсвөр насныханд нөлөөлөх хөнөөл зэргээр нь тооцвол сургууль цэцэрлэгээс 500 метр зайд худалдаалах хоригт архи согтууруулах ундааг илүүтэй хамруулах ёстой баймаар. Гэтэл төр нь гаргасан хуулиараа архидалтыг өөгшүүлээд байгаа ч юм шиг, архи нь тамхинаас илүү хөнөөл багатай гэж сурталдаад байгаа ч юм шиг нөхцөл үүсээд байна. Уг нь “архи арван нас, тамхи таван нас хөнөөнө” гэж хэлцдэг ард түмэн биш билүү?

 

Архи, тамхины хяналтад тэгш хандахгүй бол эргэлзээ төрүүлэхээр зүйлс их байна.

 

 

Балаг 5. Татварын тэгш бус нөхцлийг арилгахгүй байна

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг шудрага сэдлээр Тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл санаачилсан гэхэд эргэлзэхээр нэг зүйл байна.

 

УИХ-ын 2017 оны 27 дугаар тогтоол “Тогтоолын хавсралт өөрчлөх тухай” хавсралтын янжуур ороох зориулттай задгай тамхины татварыг 5 хувь хэвээр үлдээх тухай заалт нь импортлогчдод татварын тэгш бус нөхцөл бий болгосон, Тамхины хяналтын тухай хуулийг 2 зүйлээр зөрчсөн зэргээрээ олны бухимдлыг төрүүлж, гадаад дотоодын шахалтанд өртөж байгаа билээ. Гэтэл Тамхины хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйл – Тамхины талаар төрөөс баримтлах бодлогыг энэ тогтоол ноцтойгоор зөрчсөн. Хуулийн 4.1.6 тамхи үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх, 4.1.7 тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш хандах, гэсэн хоёр заалтыг шууд зөрчсөн УИХ-ын 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах санаачлага Б.Баттөмөр гишүүний төсөлд огт туссангүй. Энэ нь Б.Баттөмөр гишүүнд шудрага ёсны үүднээс хууль боловсруулах сэдэл байсангүй гэж сэрдэх сэдлийг төрүүлж байна.

 

Эцэст нь найман жилийн өмнө Зууны мэдээ сонины бичиж байсан сануулгыг давтъя. “Батлагдсан хуулийн тоогоор биш, амьдралд хэр хэрэгжиж байгаагаас нь хуулийн чанар шалтгаалдаг гэдгийг 20 сая төгрөгөө авахаасаа өмнө бодоорой доо, эрхэм гишүүд ээ!”

 

ЭХ СУРВАЛЖ: Зууны мэдээ

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Тамхи татсан жолооч онхолдож осол гаргадаггүй ...харин архи уусан согтуу жолооч яадаг билээ...хайран эрднэт хүний амь нас.....
2018-02-05
huyag:
tatbariin huuliig sanaachilj oruulsan gishuudeesn hariutslaga tootsoj tulbur abmaar yum
2018-02-05
Зочин:
Тамхитай тэмцэх нь зөв.даян дэлхийн хог манайд ирдэг гэж байгаа.дээрээс нь бас онцгой татварын тэмдэг тойрсон бөөн луйвар.Монгол ер нь яана да.
2018-02-04
Зочин:
Аа тийм Казакстанаас хэдэн хасаг ирж санхүүжүүлж монголын тамхины шагчидыг хуруугаараа хөдөлгөж байгаа гэсэн шүү.монгол улс чинь хуультай улс бүз дэ.тэр хасгууд тэдний гар хөл бологчидтой хуулийн хэлээр ярих хэрэгтэй гишүүн ээ
2018-02-04
Зочин:
Монголд тамхины утаа Улаанбаатарын утаанаас илүү хортой байгаа.Казакстанаас стандарт бус тамхи зөөгчид түүнийг цааш нь шаглагчид үхэх нээ,хуцваа,нүүрээ ил гаргаад ярь.ямар аюул тарих гээд байна.Тамхитай тэмцэи нь маш зөв
2018-02-04
Батаа:
Тамхитай тэмцэх нь аюул дагуулах уу?би зөв гэж бодож байна.
2018-02-04
Зочин:
тамхины хяналтыг чангаруулах хэрэгтэй. дам тамхидалт орон гэрт ажлын байранд баар саванд ч бна. тамхинаас болж өвчилж үхэж бна. Тамхинынаймаачид их хуцах нь ээ
2018-02-04
Зочин:
Ajildaa olon ydaa irehgui bol ajlaas halagddag esvel byryyd ni taarsan zemlel huleelgedeg engiin hem hemjee bdag. Undur hariytslagatai ajild iim byryy jishig bailgaad baih ni buh niigemd es syrtahyyniig nyraaj bna. Toirgoos songogdson gishuun irgediin sanal bodliig tysgasan hyyli bolovsryylj tuuntei holbootoi buh asyydlaar irgedteigee bnga holbogdoj ajlaa yavyylj bh erh zuig batalgaajyylah heregtei.irgediig yylzah sanal tavihad olon ydaa hoishlyylsan bol erguulj tatah tyhai avch heleltsdeg bolgoh heregtei
2018-02-04
Түүхээ дээдлэгч.:
Очиж очиж ийм юмаар хууль батлуулж яанаа.За тэгээд удахгүй гэртээ харина биз дээ.
2018-02-04
Зочин:
Юм үзээгүй ийм балай юмнуудыг их хуралд оруулахаар тэнэгтээд их хурлын гишүүн гэхээр эр эмгүй долигнож гүйнэ гэж боддог байхаа.Тэгээд их хурлын гишүүн болохоор бүгд авгай солихыг яана.Авгай сольсон их хурлын гишүүд олон шүү дээ
2018-02-04
Зочин:
Тэс петролеумаа аятайхан ажлуулчихгүй,балай юм хийж явдаг дурак вэ.Огт боловсролгүй эмэгтэй дүү эь гаалийн улсын ахлах байцаагч болсон гэсэн боловсрол хэрэггүй арга заль байхад яасан ч яахав нэр төр яамай байна гэж бнаа болтой
2018-02-03
Az:
Залуу бхад нь таньдаг бсан одоо танихгvй хvн шиг болжээ.Ямар муухай давхраа хийлгэж хамараа ямар муухай болгоо вэ . Хегшин евген ийм муухай болох гэждээ. Хэнд гое харагдах гээд ийм муухай болов ангийн найзаа
2018-02-03
Л.Оюун-Эрдэнэ:
УИХ-ийн гишүүний үндсэн ажил нь хууль санаачлах, хэрэгжилтэнд хяналт тавих ажил биздээ.Гэтэл үндсэн ажилаа хийснийхээ төлөө нэмэгдэл 20 сая төгрөг авах нь буруу зүйл шиг санагддаг.Зарим гишүүд ард түмэний амьдралд онц ач холбогдол багатай хууль нэртэй чанаргүй хуулийн ард өөрт нь ашигтай зүйлүүд нуугдаж байдаг юм байна гэдгийг ард түмэн мэддэг болсон байна. УИХ үндсэн ажлаа чанартай хийж чадахгүй байна.
2018-02-03
Зочин:
Idej handaggvi nowsnuud iumaa
2018-02-03
Зочин:
Umhii turaaluud bas gudrah argaa setgej baihshiw
2018-02-03
Zochin:
AN Erdenechimeg geed sogtuu huuhen anh huuli sanaachilsan tef n amidrald heregjuulehed tun hetsuu huuli odoo ene huuliar teriig saijruulj baigaa hereg Battumuriig arai ch tegj helj bolohgui harin ch bolovsroltoi mundag hun shu zunduu olon huuliin ajlin hesegt orj ajilsan yamar ch bsan uramshuulal avahin tuld huuli sanaachilsan bolj bn gedegtei hen ch sanaa niilehgui Erdenechimegiin huulind ter surguuli tsetsrrlegees 500metr hudaldaalahgui gedeg zaalt baigaa huulai sain harah heregtei tuunees AN-n zahialgaar buh yumig harluulj bolohguo bhaa
2018-02-03
Зочин:
Архи тамхины хууль гараад гараад бүгд архи тамхинаас гарах юм уу.Ил задгай зарахыг л хориглох болохоос огт зарахгүй гэж байж таарахгүй.Тамхи нууцаар зардаг болсоноор татварын орлого буурсан байдаг Ингэж ард түмнээ хяхан боогдуулах арга хэмжээг авдагаа болих хэрэгтэй
2018-02-03
зочин:
нэг юм сонин санагдаад бгаан. тамхи ны худалдаа далд болохоор тамхи үйлдвэрлдэг оруулж ирдэг томчуулыг татвараас бултах боломж ч юм шиг.цагдаа шар тамхи тай тэмцэж цагаа барж байхаар хар тамхи тай тэмцмээр ч юм шиг
2018-02-03
зочин:
тамхины хуупь өөрчлөгдлөө гээд хэдэн хүн тамхинаас гарах бол. яахав ил задгай татахыг хориглож болно. харин 8 нэрийн дэлгүүрээр заруулдаг болмоор юмаа. тэгвэл энэ олон түз алга болно.
2018-02-03
Зочин:
Нэг хууль санаачлаад 20 сая төгрөг авдаг юмуу дэндүү их байна даанч ойр ойрхон хуулиа өөрчлөөд байдаг юм байлаа тйм учиртай юм биздээ
2018-02-03
Dorjoo:
Баттөмөр гэж хүүхэн царайлсан эргүү юм хууль санаачилаад байдаг аан... Нүдэндээ дэндүү тэнэг том давхараа хийлгээд зохиогүй. Онигоо ичээч..
2018-02-03
Зочин:
Мэдлэгэ боловсрол муу ийм тэнэг хүнийг хаанаас сонгсын юм бол тамихнаас илүү архина гамшиг болчоод бна эргүү мал минь суудал бөгөлж суухаар зайлаач новшоо????
2018-02-03
Иргэн:
Энэ хоёр нөхрийн газрын наймаанд ТҮҮХ, СОЁЛ СӨНӨЛӨӨ...
2018-02-03
Зочин:
УИХ-ын гишүүд хууль санаачлах үндсэн үүрэгтэй. Гэтэл үндсэн ажлаа хийснийхээ төлөө цалингаа авчихад нэмж 20.0 саяыг авна гэж байж болох уу. БӨӨН ЛУЙВАР. ЦАЛИНГААС ГАДУУР ОЛГОДОГ ЭЛДЭВ УРАМШЛЫГ ХАСЧ ЦАЛИНГ НЭМ.
2018-02-03
Зочин:
За хенген мечид зуйлээр хоолоо олж байгаа биз, Уурдаж уцаарлпхын оронд хоолгуй нойрнуй харж суухаас.
2018-02-02
зочин:
Тамхи татахыг өөгшүүлж байгаадаа бишээ.Гэхдээ тамхи татлаа гээд хүн агсан тавьдаггүй , хүний амь хөнөөдөггүй,хөлдөж үхдэггүй л байхгүй юу даа.Мөн архи нь тамхинаасаа дээр хэмээдэг хүүхнүүдэд архи сэнгэнүүлсэн согтуу баагий дээр нь аахилах сайхан л байдаг юм байхдаа.Түүнээс гадна хамгийн новшийн юм нь шаамийгийн санаачилсан хуулиас болж тамхины үнэ 2-3дахин нэмэгдэж тэр хэмжээгээр өргөн хэрэглээний барааны үнэ өссөн нь хамгийн эмгэнэлтэй бөгөөд үүнээс үүдээд энэ муу өмхий шаамийг алсанч багадна.
2018-02-02
Зочин:
Дарханы элий балайнууд сонгоо биздээ . Хэнч байсан нам хараад сонгодгоо болимоор юм.
2018-02-02
зочин:
Шаамий шарыг дуурайж,нэрээ баастлаалдаа энэ тэнэг.
2018-02-02
Zochin:
Missd oroh gj bga yum shih nud am hamraa yanzalsan ene neg ashih sonirholin zorchiktei yum bolimoor yumda
2018-02-02
Monhoo:
Яг үнэн яг зөв юм бичсэн бн
2018-02-02