Төв аймгийн ихэнх сум цагаан зудтай байна
2018-01-31

Төв аймгийн 27 сумаас 17 сум цагаан зудтай байна.

 

Өнгөрсөн сард цас их хэмжээгээр орсноос аймгийн зүүн урд хэсгийн сумдад өвөлжилт хүндрэх хандлагатай байгаа аж. Өнгөрсөн жилтэй харьцуулахад ургамал муу байгаагаас зуд болох нөхцөл бүрдэж ихэнх нутгаар цагаан зуд нүүрлээд байна.

 

Зун гандуу, ургамал тачир ургасны зэрэгцээ нэгдү­гээр сарын 20-ноос эхлээд олон хоногоор цочир хүйтэрч, Баян-Өнжүүл, Алтанбулаг, Өндөрширээт, Лүн, Батсүмбэр, Мөнгөн­морьтод хасах 44 градус хүрч хүйтэрсэн аж. Одоогоор тус аймгийн цасны дундаж зузаан 20-25 см байгаа гэнэ.

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин