Цэргийн байгууллага, их сургуулиудад бэлгийн дарамт их байдаг
2018-01-31

Хуульзүйн байнгын хорооны хуралдаан гишүүдийн 61.1 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар  Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 16 дахь илтгэл, Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтыг Хуульзүйн байнгын хороо дарга Ш.Раднаасэд танилцууллаа. Ингээд Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 16 дахь илтгэлтэй холбоотой гишүүд асуулт тавьж, санал хэллээ.

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

 

-Бэлгийн болон ажлын байрны дарамт их байна гэж нийгэм бухимдаж байна. Үүнийг цаашид яаж шийдэх вэ. Хохирогчийн сэтгэл санааны хохирлыг хэрхэн шийдэх вэ. Өмнө нь энэ асуудал гудамжны түвшинд байсан бол одоо оффисын төвшинд болсон байна. Мөн Зөрчлийн хуулиа эргэж харахгүй бол гэр бүл салах асуудал их байх шиг байна. Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар санал байна гэлээ.  Үүнд ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж:

 

-Ажлын байрны дарамт олон янз.Бэлгийн дарамтын цаашдах үр дагаварыг өргөн харах хэрэгтэй. Монголчууд эмэгтэйчүүддээ хандах хандлагыг өөрчилсөн. Нуруу туруу, нас, царай зүс  ажлын байрны  шаардлагад тавьдаг болсон шүү. Хөдөлмөрийн хуулийг яаралтай оруулж ирж гэдэг санал оруулж ирж байгаа.

 

ХЭҮК-ийн ажилтан Оюунчимэг:

 

Бэлгийн дарамт, ажлын байрны дарамт хоёр өөр асуудал. Өнөөдөр цэргийн байгууллагад нөхцөл тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол өөр ажилд,албан тушаалд томилдоггүй гэсэн гомдол ирж байсан. Цэргийн байгууллага, их сургуулиудад бэлгийн дарамт их байдаг. Хуульд энэ талаар зохицуулалт хийх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хүний эрхийн тухай ярих дургүй. Өнөөдөр Хүний эрхийн дэд хорооны даргаа томилоогүй байна. Хүний эрхийн төлөө дуугардаг Л.Болд гишүүнийг байнга шүүмжилж байна.

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

 

-Хүний эрхийн дэд хороо байгуулагдаад хуралдсан байгаа. Харин Б.Пүрэвдорж гишүүн нэг ч удаа хуралдаа суугаагүй байна шүү.

 

Ийнхүү байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Жанжин штабын дарга асан Бямбажав Цолмонсүрэн гэдэг охиныг өвөртөлж байгаад офицер болгоод бүр хуулийн зөвлөхөө болгосон шүү.
2018-01-31
Зочин:
Их сургуулиудаас илүү Их Хуралд бэлгийн дарамт их байдаг юм биш үү? Мурат гэж нэг нөхөр бүр бэлэг эрхтэнээрээ дарамтлаад байдаг гэсэн.
2018-01-31