Нассарын бэлгийн дарамт үзүүлсэн хохирогчийн тоо 265-д хүрчээ
2018-02-01

АНУ-ын олимпийн гимнастикийн багийн ахлах эмч Ларри Нассарын шүүх хурал өнгөрсөн сарын 25-нд болсон билээ.

 

 

Шүүхээс түүнийг буруутай хэмээн үзэж, 175 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

 

Эмчийн шүүх хурал долоон сар үргэлжилсэн бөгөөд түүний хохирогчид гэх 150 гаруй хүн оролцож, мэдүүлэг өгчээ. Ларри Нассар эдгээр хохирогчдын 10 гаруйтай нь хүчээр бэлгийн харьцаанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

 

Тэгвэл хохирогчдын тоо 265 болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дээрх хохирогчдоос гадна 100 гаруй эмэгтэй Ларри Нассарын хохирогч болсон гэж мэдэгдсэн байна.

 

Эмчийн хохирогч гэгдэх Олимпийн алтан медальт Али Раишман, Иорд Уинбер нар оролцсон байна.

 

Тэрбээр өмнө нь хүүхдийн порно материал хадгалж байсан хэргээр 60 жилийн хорих ялаар шийтгүүлээд байсан юм. Тамирчдыг гэмтэл авч, эмнэлэгт хэвтэж байхад нь Нассар үзлэг нэрийдлээр оролдож, улмаар хүчирхийлдэг байжээ.

 

Гимнастикийн тамирчдаас анх Рашел Денхолландер 15 настайд нь түүнийг Нассар оролдож байсан тухай зарласанаар уг хэрэг илчлэгдсэн байна.

 

Нассарыг өнгөрсөн 2015 онд АНУ-ын гимнастикийн спортын холбоо ажлаас нь чөлөөлж байсан юм.

 

Уг хэргээс жилийн дараа түүнийг насанд хүрээгүй хүүхдүүдийн порно бичлэг, зураг зэргийг хадгалж байсан хэмээн буруутгаж, баривчилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин