Эсэргүүцлийн жагсаал эрх баригчдыг эвлүүлэх үү, эвдрүүлэх үү
2018-02-01

Сөрөг хүчин өнөөдөр парламент дахь гуравдагч хүчний төлөөлөлтэй хамтран улс орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэж байна. Тэд эрх баригч хүчин МАН-аас хариуцлага нэхэх юм.  АН бусад  хамтарч Засгийн газар болоод УИХ-д   хоёрдугаар сарын нэгнийг хүртэл хугацаатай шаардлагуудыг  хүргүүлсэн юм.   Сөрөг  хүчин АН-ын зүгээс “Эрх баригчид ширхэг ч тоосго өрхгүй, амлалтаас амлалтад ард түмний амыг таглаж бүрэн эрхийнхээ хугацааны талд хүрлээ У.Хүрэлсүхийн Засгийн газар  өнгөрсөн 100 хоногийн хугацаанд хийсэн ажилгүй, өмнөх Засгийн ажлыг тайлагналаа” хэмээн шүүмжилж байгаа. 

 

Харин эрх баригчид шаардлагын хариуг хугацаа тулган,  энэ сарын 31 буюу өчигдөр ажлын цаг дуусахтай уралдан АН-д хүргүүлсэн байна лээ.  Засгийн газар “АН татварын нэмэгдэл, уул уурхай, төмөр зам, эрчим хүч, ипотекийн зээл зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаархи  тайлбар, хариу өгөхийг шаардсан юм.  Засгийн газар “ХХОАТ-ыг 10 хувийн нэг шатлалтай болгох, шатахууны жижиглэнгийн үнэ өсөхөөс сэргийлж А80, АИ92 автобензиний Онцгой албан татварыг тэглэсэн, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан” гэсэн хариу илгээжээ. 

 

Гэхдээ энэ удаагийн сөрөг хүчний эсэргүүцлийн жагсаал  УИХ, Засгийн газарт тавьсан шаардлагын хариуг нэхэхэд чиглээгүй.  Шаардлагаар халхлагдсан эсэргүүцлийн жагсаалын цаана нам, хүчний бүлэглэлүүдийн  Засгийн газрыг огцруулах популизм явж байгаа гэсэн мессэж хэдийнээ тархсан. Тиймээс  ч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулагдаагүй байхад нь дараагийн  Ерөнхий сайд хэн бэ гэсэн мессэжийг өнгөрсөн намрын сэрүүн унахтай зэрэгцэн тараасан.  Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараагаар ч  хаврын улстөржилтөөр огцруулна гэсэн бор шувуу нисгэсээр байгаа.  Дээрх мессэжүүдийн эхлэл өнөөдрийн эсэргүүцлийн жагсаалаар  илэрч байна. Ер нь парламент дахь сөрөг хүчинд ч, парламентын гадуурх улс төрийн намуудад ч Засгийн газрыг огцруулах байтугай энэ парламентыг тараах   хүртэлх нууц амбиц, чин хүсэл оволзож байгаа. 

 

Төрийн тэргүүн  аль нэг намд харъяалагдахгүй, ард түмний эв нэгдийг илэрхийлэгч гэж тунхагласан байдаг. Гэхдээ энэ зөвхөн тунхаглал төдий   зүйл гэдгийг үе үеийн Ерөнхийлөгч нар үгээр бус үйлдлээрээ харуулсаар ирсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг  байгуулагдахад  Ерөнхийлөгчийн дэмжлэг их дэм болсон бол огцруулахад  нь ч бас чамгүй хувь нэмрээ оруулах даг.  Учир нь өнөөдөр байгуулагдахад нь дэмжиж байсан Ерөнхийлөгч хийгээд сөрөг хүчин Засгийн газраас нүүр бууруулан “ард түмний төлөө” гээд жагсана. Сөрөг хүчнийхэн хэдийгээр үгүйсгэж байгаа ч  жагсаалд оролцогчдод мөнгө тарааж байгааг олон нийт ам дамжин ярьж байна лээ. Өвлийн адаг сарын таван есийн тэсгим хүйтэн энэ өдрүүдэд чин хүслээрээ биш гэхэд   дур сонирхлоороо ч жагсаалд хүч нэмэх эгэл иргэн  олдохгүй. Тэгээд ч тээр жилийн “долоон сарын нэг”-нээс хойш  жагсаал цуглаанд очиж нүд хужирлах иргэдийн сонирхол  үгүй болсон.  Олон зуун мянган гишүүнтэй гэдэг улс төрийн намууд анхан шатны үүр, хороодоороо дамжуулан гишүүдээ дуудаж,   мөнгөн амлалттайгаар цуглуулах нь хэн хүнд тодорхой.  

 

Засгийн газар 100 хоногт хэлэх үггүй, хийсэн зүйлгүй, өмнөх Ж.Эрдэнэбатын Засгийн ажлын үр дүнг тайлагнаж байна хэмээн сөрөг хүчин нь шүүмжилж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга нь “эдийн засгийн өсөлт Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн” хэмээн бататгаж байгаа энэ үед У.Хүрэлсүх  ямар удирдагч вэ гэдгээ харуулах цаг ирлээ. 

 

Хэдийгээр дан дээлтэй ч өнөөдөр У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн, эрх баригч хүчин МАН-ын дарга гэсэн хамгийн том албан тушаал хашиж байна.  Намтрын хуудас нэмэгдэх нэг хэрэг, нам улс төрийн түүхэнд бичигдэх бүүр ч тусдаа асуудал.   Цагтаа Засагт  хамтарсан улс төрийн намуудыг  шантаачилж эсэргүүцлийн жагсаалыг удирдан,   тухайн үеийн Засгийн газрыг огцруулж явсан түүх, туршлага одоогийн Ерөнхий сайдад бий.  Өнөөдөр харин улс  төрийн хүчнүүд түүний удирдсан МАН, Засгийн газрын эсрэг жагсана.

 

Өнөөдрийн жагсаалын өнгө Засгийн газрын хувь заяа,  эрх баригч хүчний эв түнжинтэй эсэхийг шалгана. Цаашлаад У.Хүрэлсүх хэр удирдах болохыг ч давхар шалгана.  Учир нь  энэ цаг үед МАН-ын уламжлалт “хайрцаглагдсан бодлого” нэгэнтээ задарч, эвдэрсэн.  УИХ дахь  бүдүүн 65-ын бүлгийн талцал үргэлжилсээр байгаа. Тиймээс МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн танхимын “давхар дээл”-тэй 15-аас бусад 50 гишүүнтэй зөвшилцөх нөхцөл үүсч байна. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн 33:32-ын талцал дахин задарсан.  Гудамжны жагсаал эрх баригч хүчнийг эвлүүлэх үү, эвдрүүлэх үү гэдэг нь МАН-ын шийдэх асуудал. 

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэ ЗГ ч олиггүйл ажиллаж байнашдээ???...
2018-02-02
Иргэн:
Хүрэлсүх л бензиний үнийг Засагийн газар зохицуулахгүй гэж орилоол юмны үнэ нэмэгдүүлж олон нийтийн бухимдалыг бий болгосон Хүрэлсүх жулдаж байна даа
2018-02-01
к к:
Эрдэнэ идэж уухаас хоцорчих вий гэсэндээ л болохоос биш эх орон, ард түмнээ бодсон нь юу л бол
2018-02-01
Зочин:
Өнөөдрийн байдлаар энэ засгаас илүү чадалтай төрийг аль ч хүчин байгуулж чадахгүй. Орилох, жагсах биш оюун ухаанаа уралдуулан байж улс хямралаас гарах юм. Ард түмэн харин ч үүнийг сайн ойлгосон байгаа тул энэ үйл явдал байгаа оносонгүй.
2018-02-01
лхагва:
сорог хvчин байхдаа эрх баригчдын засгийг хэдэн удаа огцруулж байлаа МАН одоо оорийнх нь ээлж болждээ vйлvйлээ дагна vнээ тугалаа дагна оод нь шидсэн чулуу оорийн толгой дээр гэж энэ дээ уул нь альч улс торийн нам бурууг нь засаад зовийг нь дэмжээд урагшилбал дээр л дээ
2018-02-01
Зочин:
EVLERUULEH GEJ JAGSAAL BOLDOG BAITAL ESERGEEREE YUM
2018-02-01
Зочин:
Ж.Эрдэнэбат нь дээр байж дээ ....Эс хэллүү
2018-02-01
Удахгүй болжээ:
ЭНЭ ЧИНЬ ӨМНӨХ СЦЕНАРИ Л ДАВТАГДАЖ БАЙНА Ш ДЭЭ ОНХОЛДУУЛАХ АЖИЛАГАА ЭХЭЛЖЭЭ
2018-02-01
ZOCNIN:
xyrelsyx basan ni deeree tyyn shig oyutolgoi olon ulsiin valuytiin sangiin omno ex oroncnoor duugarcn tedniig sandaraasan hyn ygyi . neg cn gesen ex oron cn hyn yil ajilgaagaa yawuulag bidend yr dyn heregteri bna
2018-02-01
ZOCNIN:
xyrelsyx basan ni deeree tyyn shig oyutolgoi olon ulsiin valuytiin sangiin omno ex oroncnoor duugarcn tedniig sandaraasan hyn ygyi . neg cn gesen ex oron cn hyn yil ajilgaagaa yawuulag bidend yr dyn heregteri bna
2018-02-01
tonuulchidaaa .:
erdenet chin ali hediin gadnii medeld ochichihson yum bn shde 65 hulgaichaaaa .
2018-02-01
ZOCHIN:
ХОХЬ НЬ ЗҮГЭЭР БАЙСАН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛСАН ХҮМҮҮС ЛАЙГАА ҮҮРХЭЭС ЯАХУУ
2018-02-01