Чуулганы хуралдаан завсарлалаа
2018-02-01

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн, дэмжсэн юм. Дараагаар нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлсэн юм. Үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

 

Үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт эхэлнэ.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин