Хонконгоос 450 кг жинтэй тэсрэх бөмбөг олджээ
2018-02-02

Хонконгийн цагдаагийнхан дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг олсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

450 кг жинтэй “AN-M65” гэх уг аварга тэсрэх бөмбөг арилжааны төвийн өмнөх талбайгаас олж, илрүүлжээ.

 

Уг бөмбөг тэсрэх аюултай хэмээн үзэж, цагдаагийнхан ойр ойрчим дахь 4000 орчим хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, дээрх арилжааны төвийн үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоосон байна.

 

Тэсрэх бөмбөгийг гарган авахын тулд кран ашигласан бөгөөд аюулгүйгээр өөр газар руу шилжүүлсэн аж.

 

Энэхүү тэсрэх бөмбөгийг АНУ-д үйлдвэрлэсэн бөгөөд дайны үед Японы армийнхан ашиглаж байжээ. Британийн колони байсан Хонконг 1941-1945 оны хооронд Японд эзлэгдэж байв.

 

Ийнхүү цагдаагийнхан долоо хоногийн хугацаанд хоёр дахь удаагаа дайны үеийн тэсрэх бөмбөгийг олсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Ц:
АНУ ЯПОНТОЙ БАЙЛДАНГАА БАС ЗЭВСЭГ НАЙМААЛЦДАГ БАЙЖЭЭ ЭНЭ ЯГКУУД НЭЭРЭЭ ...
2018-08-27
з:
Усаар угааж байхыг харвал аюулгүй эд бололтой
2018-02-02