Хөлбөмбөгчдөд барьсан гэнэтийн бэлэг
2018-02-02

Вьетнамын иргэний агаарын тээврийн “Vietjet” компани Өмнөд Солонгосын өсвөрийн хөлбөмбөгийн баг тамирчдыг өвөрмөц байдлаар угтан авсан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Тэднийг хагас нүцгэн, бикинитэй бүсгүйчүүд угтан авсан нь тамирчдыг гайхшруулсан байна.

 

Уг үйл явдлыг гэрчлэх гэрэл зургууд цахим ертөнцөөр цацагдсаны дараа олон нийт “Vietjet” компанийн удирдлагуудад дургүйцлээ илэрхийлжээ.

 

 

Энэхүү дуулианы дараа  “Вьетжет” компанийн гүйцэтгэх захирал Нгуен Ти Пуон Тао  тамирчдаас уулчлалт хүсч, дахин алдаагаа давтахгүй хэмээн олон нийтэд амлажээ.

 

“Олон нийт бикинитэй бүсгүйчүүдийн тусламжтай компанийнхаа нэр хүндийг өсгөхийг оролдсон” гэв.

 

Вьетнам улсад Азийн хөлбөмбөгийн холбооны аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзэлсэн баг тамирчдыг угтан авах ажиллагаа бүтэлгүйтлээ” гэж хэллээ.

 

Вьетнамын Тээврийн сайд  бикинитэй бүсгүйчүүд нислэгт саад учруулж болох тун ноцтой алдаа хэмээгээд, уучлалт хүсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Teneg tuluguud.....usvuriin nasni huuhduuded iim yum uzuulehdee yagav....teneg haltaruud...
2018-02-02
Зочин:
Teneg tuluguud.....usvuriin nasni huuhduuded iim yum uzuulehdee yagav....teneg haltaruud...
2018-02-02
Зочин:
Teneg tuluguud.....usvuriin nasni huuhduuded iim yum uzuulehdee yagav....teneg haltaruud...
2018-02-02