Энэтхэг эмзэг бүлгийн 100 сая өрхийг даатгалд хамруулна
2018-02-02

Энэтхэгийн эрх баригчид алслагдсан бүс нутгийн олон сая иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах хөтөлбөрийг зарласан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус улс ДНБ-ийнхээ 1 хувийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулдаг аж.

 

 

Ирэх жил зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуулиас урьтаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг нэмэхээр болжээ. Сангийн сайд Арун Жайли “Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөөгийн дэд бүтцийн салбарт тэрбум тэрбум ам.долларыг хуваарилсан”  гэж мэдэгдлээ.

 

Энэтхэг эдийн засгийнхаа өсөлтийг 7.5 хувьд хүрнэ гэх тооцоог гаргажээ.

 

Эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрт эхний ээлжинд 100 сая гаруй ядуу өрхийг хамруулахаар болсон байна.

 

Тэднийг жилд 500 мянган рупи буюу 7,825 ам.долларын даатгалд хамруулахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин