”Би ч гэсэн жаргамаар байна”
2018-02-02

 

Одоогоос найман жилийн өмнө тодруубал, 2010 онд “Би ч гэсэн жаргамаар байна” хэмээх уянгын драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа амилж байв. Оросын нэрт зохиолч В.И Красногоровын зохиол, ээдрээт хосын адармаат үйл явдлын талаар өгүүлэх энэ жүжгийг төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар анх үзэгчдийн хүртээл болж байсан үе саяхан мэт санагдав  ч өдгөө найман жил болжээ. Тэгвэл гэгээн хайрын баяр Валентинд зориулан найман жилийн өнмөх уг жүжиг тэр л хэлбэрээр дахин амилах гэж байна.


Жүжгийн гол дүрд соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан М.Тогтохжаргал, Э.Тодгэрэл гар тоглоно.
 

Жүжгийн үйл явдлаас товчхон өгүүлэхэд, нэгэн амралтын өдөр гэр бүлийн хоёр хуримын ойгоо тэмдэглэхээр дотны найзуудаа гэртээ урьж буйгаар үйл явдал эхэлнэ. Гэтэл тэднийд уригдсан хоёр зочин нь үнэндээ эхнэр, нөхөр хоёрын сайн найз дүү нар нь биш  байна. Харин нууц амрагууд нь байдаг. Үнэн хэрэгтээ эхнэр нөхөр хоёрын тэмдэглэлт хуримын ой ч гэсэн хэн хэнээсээ уйдсан хоёрын уйтгартай амьдралын инээдэмтэй жүжиг байх болно.

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин