Пёнчан 2018: Орон орны тамирчдын хувцас
2018-02-02

Пёнчан-2018 буюу Өвлийн Олимп эхлэхэд 7 хоногийн хугацаа үлдээд байна. Энэ удаагийн Олимпийн наадамд нийт 92  орны 3000 гаруй тамирчид спортын 15 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм. Уг наадамд манай улсыг төлөөлж ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ Ч.Отгонцэцэг гэсэн гүйлтийн цанын хоёр тамирчин оролцох юм.

 

Олимпийн наадамтай холбоотой мэдээллийг бид та бүхэнд цаг алдалгүй хүргэхийг хичээж байгаа билээ. Энэ удаад тус Олимпийн наадамд орон орны тамирчид ямар хувцас өмсөхийг сонирхуулж байна.

 

 Монгол: Монголын шигшээ багийн тамирчид энэ удаад уг хувцастай олимпод оролцоно.

 

 

 

Франц: Францын тамирчдын ижилсэх хувцсыг Францын алдарт Lacoste брэнд урлажээ

 

 

 

Канад: Канадын шигшээ багийн тамирчдын хувцсыг Канадын сүлжээ их дэлгүүр болох Hudson Bay хариуцаж ажиллажээ. Загварын хувьд Канад улсын далбааг санагдуулам аж.

 

 

 

Австрали: Харин Австралийн тамирчдын хувцасны сонголт илүү албархуу харагдаж байна. Шоотой цамц, поло цамц, даавуун өмд гээд энэ хувцсыг Тотал имиж групп хариуцан ажилласан юм.

 

 

 

Финлянд: Тамирчдын хувцсыг Icepeak брэнд хийсэн байна. Өнгөний сонголтын хувьд мөн л Финлянд улсын далбааг санагдуулам цагаан, цэнхэр өнгөтэй.

 

 

 

Герман: Мэдээж хэрэг спорт хувцас хэрэглэлийн хамгийн том брэнд болох Адидас компани тамирчдынхаа хувцсыг урласан. Өнгө сонголтын хувьд боронзон шаргал болон, усан ногоон өнгөний сонголттой.

 

 

 

ОХУ: ОХУ-ын “ЗА спорт” компани Олимпийн тамирчдынхаа  хувцсыг бүтээсэн байна. Өнгө сонголтын хувьд мэдээж улаан, цэнхэр мөн саарал.

 

 

 

АНУ: Харин АНУ-ын тамирчдын хувцсыг Ральф Лаурен брэнд хариуцаж ажилласан байна. Өнгө, загварын хувьд шууд хараад л АНУ төсөөлөгдөхөөр байгааг уншигч та ч харж байна.

 

 

 

Их Британи: Ихэмсэг Их Британичууд Simon Jersey брэндийн костьюм пиджакны хослол болон хатан хааны өнгө болох цагаан цамц, хамбан улаан зангиагаар энэ удаагийн Олимпийн наадамд гоёно.

 

 

 

Норвеги: Энэ бол харин энэ өвлийн Олимпийн хамгийн этгээд хувцаслалт. Энэ бол Норвеги улсын кёрлингийн тамирчдын өмсөх хувцас.

 

 

 

Бразил: цэнхэр шар өнгө бол мэдээж тэдний өнгө. Тэдний хувцсыг БНХАУ-ын спорт хувцас хэрэглэл үйлдвэрлэгч PEAK брэнд бүтээсэн байна.

 

 

 

Япон: Олимпийн тамирчдын хувцсыг Asics брэнд даан ажилласан байна.

 

 

 

БНСУ: Эзэн улсын тамирчдын хувцсыг бидний сайн мэдэх “The North Face” брэнд хариуцсан юм.

 

 

 

БНХАУ: Алтан шаргал бичигтэй, улаан цагаан өнгө бол мэдээж манай өмнөд хөршийнх. Спорт хувцас хэрэглэлийн Анта брэнд хариуцаж ажилласан байна.

 

 

 

Нидерланд: Алтанзул цэцгийн орон гэгддэг Нидерланд улсыг мэдээж улбар шар өнгөөр төсөөлнө.

 

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
zagvar umsugch nar umssun bol gaigui haragdah bsan bhaa
2018-02-05
irgen:
huurhii, uursduu l tsarai muutai bishuu
2018-02-04
Зочин:
Манайхан ганц өнгө л мэднэ
2018-02-04
Зочин:
manaih gej baavaasan har ungutei
2018-02-02