Бид хорт хавдраас сэргийлж чадна
2018-02-03

Дэлхийд жилд 14.1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8.2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа төдийгүй ирэх 2030 онд хорт хавдрын өвчлөл 21.7 саяд хүрч, нас баралт нь 14 сая болж нэмэгдэх хандлагатай байна.

 

Манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх эгнээг хорт хавдрын шалтгаан эзэлж буй бөгөөд өнгөрсөн 2015 оны статистик үзүүлэлтээс үзвэл элэгний /39.1 хувь/, ходоодны /14.7 хувь/, умайн хүзүүний /7.7 хувь/, уушгины /7.2 хувь/, улаан хоолойн /6.6 хувь/, хөхний /3.9 хувь/ хорт хавдрууд зонхилон тохиолдож байгаа юм.

 

Шинээр оношлогдсон хорт хавдартай өвчтөний 75.6 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа нь урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, тэр тусмаа иргэд өнөөдрөөс эхлэн хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаархи мэдлэгээ нэмэгдүүлж, түүнээс сэргийлэх, эрт ирлүүлэг, үзлэгт хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарах шаардлагатайг харуулж байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Zovlon bolohod noyn targalna gedeg shig emch nar uvchluluur dalimduulj biznes hiij bayjih ym daa.
2018-02-03