Хойд Солонгосын тамирчдыг ахлах Пхеняны эрхэм тодорлоо
2018-02-05

Хойд Солонгосын эрх баригчид хэдхэн өдрийн дараа ёслол төгөлдөр эхлэх Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болох өвлийн олимпт оролцох баг тамирчдыг тэргүүлэх эрхмийг нийтэд танилцуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Хойд Солонгосын Төрийн ёслолын сайд Ким Ён Нам

 

Тус улсаас 22 тамирчин энэ удаагийн өвлийн олимп оролцох юм. Тамирчдыг Хойд Солонгосын Төрийн ёслолын сайд Ким Ён Намыг тэргүүлэхээр болсон талаар тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг уламжлав.

 

Төрийн ёслолын сайд Ким Ён Нам нь Хойд Солонгосын нөлөө бүхий эрхмүүдийн нэг бөгөөд удирдагч Ким Чен Уны гол зөвлөхүүдийн нэг аж.

 

Түүнийг Өмнөд Солонгос руу илгээж буй нь хоёр улсын харилцаанд “эерэг өөрчлөлт” гарч байна хэмээн олон улсын хэвлэлийнхэн мэдээлжээ.

 

Хоёр Солонгосын баг тамирчид олимпийн нээлтийн үеэр Солонгосын хойгийн далбаан дор хамтдаа жагсан орох билээ.

 

Мөн хоёр улс түүхэндээ анх удаагаа хамтарсан эмэгтэйчүүдийн хоккейн багийг оролцуулж буй юм. Хамтарсан шигшээ баг өнгөрсөн амралтын өдөр Шведийн багтай тоглож, 1-3 харьцаатай ялагдал хүлээжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tegeed ergeed ochihr ni barag nuhchih baihoo.
2018-02-07
Зочин:
Элбэг ерөнхий очоод хөлбөмбөг зааж өгч шанд нь уулзсан өвөө байна.
2018-02-05