Йордан, Хойд Солонгосоос дипломат харилцаагаа тасаллаа
2018-02-05

Йорданы эрх баригчид олон улсын шаардлагыг үл тоон цөмийн хүчин чадлаа улам нэмэгдүүлж буй Хойд Солонгос улстай дипломат харилцаагаа таслаж буйгаа зарласан талаар “www.almasdarnews.com” сайт мэдээллээ.

 

 

Энэ талаар тус улсын эзэн хаан II Абдулла мэдэгдэж “Хойд Солонгос олон улсаас нүүр урвуулж байна” гэж хэлжээ.

 

Йорданы Засгийн газар Хойд Солонгосоос харилцаагаа таслах нь зүйтэй гэх шийдвэрийг гаргаж, улмаас эзэн хаан энэхүү шийдвэрийг дэмжсэн аж.

 

Шийдвэрийн дагуу нийслэл Амман хотноо суух Хойд Солонгосын Элчин сайдыг нэн даруй эх орныг нь орхин  гарахыг шаарджээ.

 

Йорданы эрх баригчид НҮБ-ын шахалтын дагуу өнгөрсөн оны тавдугаар сараас Хойд Солонгосын иргэдэд виз олгохоо зогсоосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zov omhod solongosuudni tedend tuslaga
2018-05-22