Улаанбаатар
Ерөнхий сайдад ”Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлаар асуулга хүргүүллээ
2-5

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийн асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүллээ. Уг асуулгад " 2010 онд "Жаст групп" ХХК Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас 109 сая ам.долларыг зээл авахдаа "Эрдэнэт үйлдвэр"-ийг барьцаанд тавьсан байдаг. 

 

Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ХХК нь Ази тивдээ томоохонд тооцогддог жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэж, дунджаар 1.3 их наяд төгрөгийн борлуулалттай үйлдвэр юм.


Зээлийн баталгаанд Төрийн өмчийн хорооны дарга асан, одоогийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Улаанбаатар Төмөр зам ТӨҮК-ийн дарга асан Т.Очирхүү нар “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Жаст групп" ХХК-ийн зээлийн барьцаанд тавьж буйг батламжлан гарын үсэг зурсан гэдэг. 


Гэтэл “Жаст групп" ХХК нь Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан өрөө төлөх эдийн засгийн чадамжгүй болсноор зээлийн баталгаа гаргасан “Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийг Олон Улсын Арбитрын шүүх хариуцагчаар дуудагдан хэрэг үүсгэсэн байна.


Энэ маргаантай асуудлаар Олон Улсын Арбитрын шүүх гурван удаа хуралдаж шүүхийн шийдвэр нэхэмжлэгч “Стандарт” банкны талд гарснаар “Жаст групп” ХХК-ийн өмнөөс "Эрдэнэт үйлдвэр" ХХК зээлийн төлбөрийг төлөх болсон байна.


Олон Улсын Арбитрын шүүхийн шийдвэрийг хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК сайн дураар биелүүлээгүйтэй холбогдуулан “Стандарт” банк Олон Улсын Арбитрын шүүхэд дахин гомдол мэдүүлснээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны хөрөнгийг хураах, битүүмжлэх тухай шийдвэр гарсан талаар салбарын сайд нь болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэлж эхэллээ.


Өмнөд Африкийн "Стандарт“банкны нэхэмжлэлтэй "Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд холбогдох Олон Улсын Арбитрын шүүхийн удаа дараагийн шийдвэртэй холбогдуулан Засгийн газрын байр суурийг тодруулахаар Ерөнхий сайд танд дараах асуулгыг тавьж байна. 


1. "Жаст групп" ХХК Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээл авахад зээлийн баталгаа гаргасан гэх тухайн үеийн ТӨХ-ны дарга, өнөөгийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Улаанбаатар Төмөр зам ТӨҮК-ийн дарга асан Т.Очирхүү нар хууль зүйн хувьд тийм эрхтэй байсан эсэх;
2. Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас "Жаст групп" ХХК-ийн зээлсэн 109 сая ам.доллар "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн дансанд орсон нь үнэн эсэх болон зарцуулалтын талаар;
3. Энэ асуудлаар 2013 онд байгуулагдсан Хууль зүйн яам болон Төрийн өмчийн хорооны хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийн талаар;
4. Олон улсын арбитрын шүүхэд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийг төлөөлүүлэн хууль зүйн туслалцаа үзүүлэхээр Олон улсын ямар компанийг сонгосон болон гэрээний дүнгийн талаар;
5. Өмнөд Африкийн "Стандарт" банкнинд "Жаст групп" ХХК-ийн төлөх ёстой 102 сая ам.доллараас үндсэн зээл, хүү, торгууль, алдангид хэдийг төлсөн болон үлдэж байгаа төлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх; 
6. Уг зээлтэй холбогдуулан аливаа төлбөр хийсэн бол хаанаас, ямар хэмжээтэй төлбөр хэзээ төлсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх; 
7. “Жаст групп" ХХК-ийн зээлийн баталгаанд гарын үсэг зурсан гэх этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар хууль, хяналтын байгууллагад хандсан эсэх, хэрэв хандсан бол хэрхэн шийдвэрлэсэн, хандаагүй бол яагаад хандаагүй талаар;
8. Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас "Жаст групп" ХХК-ийн зээлсэн 109 сая ам.долларын зээлийг Олон овоотын орд газрыг ашиглахад зарцуулсан талаарх мэдээлэл бодитой эсэх;
9. Олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны хөрөнгийг хураах, битүүмжлэх тухай шийдвэрийг Олон Улсын Арбитрын шүүх дахин гаргасан талаарх мэдээлэл үнэн эсэх, хэрэв ийм шийдвэр гарсан бол Засгийн газар ямар арга хэмжээ авах талаар төлөвлөгөө гаргасан эсэх; 
10. Зээл, хүү, алдангийн төлбөртэй холбоотой Засгийн газрын байр суурь ямар байгаа буюу Монгол Улсын Засгийн газар уг төлбөрийг төлөхийг зөвшөөрч буй эсэх, хэрэв төлбөл ямар эх үүсвэрээс төлбөрийг гаргах, хэнээр, хэрхэн эргэн төлүүлэх талаар;
11. Олон Улсын Арбитрын шүүх “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны хөрөнгийг хураах, битүүмжлэх тухай шийдвэр гаргасан бол Монгол Улсын эдийн засагт цаашид үзүүлэх нөлөөллийн талаар;


Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан хугацаанд бичгээр ирүүлэхдээ "Жаст групп" ХХК, Өмнөд Африкийн "Стандарт" банк, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-иудын байгуулсан гэрээний хуулбар, 2013 онд байгуулагдсан Хууль зүйн яам, Төрийн өмчийн хорооны энэ асуудалтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийн хуулбарын хамт ирүүлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье" гэжээ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
eruugiinhen:
mongoliin turiig tanhai balmad etgeeduudees tseverlehgui bol bolohooo ch bailaa daa
2018-02-05
АН-ын луйварчид зайл:
Луйварчин Эрдэнэд өгөх хариулт Тэнэг гахай зайл. Чам шиг луйварчинаар Монголчууд заалгахдаа тулаагүй. АН бол монголчуудын хувьд хорт хавдар. Энэ хорт хавдрыг бүрмөсөн устгах шаардлагатай гэднийг монгол хүн бүр ойлгож байгаа. Чи нүдэн будилаад ухаан мөхөс хэсгийг нь ашиглаж луйвар хийх гэж гаслаад байна.
2018-02-05
Зочин:
zov
2018-02-05
Зочин:
Сөрөг хүчин ингэж ажиллах хэрэгтэй. Хариуцлага тооцож ажиллана гэж энэ засаг гарч ирсэн биз дээ, Харах л үлдлээ. Манан гэж үнэхээр хортой зүйл шүү!
2018-02-05