“Самсунг”-ийн өв залгамжлагч суллагджээ
2018-02-05

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн авлигын дуулианд нэр холбогдоод байсан “Самсунг” группын өв залгамжлагч И Жэ-Ёныг суллах шийдвэр гаргасан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Сөүл хотын Дээд шүүхээс уг шийдвэрийг гаргасан байна. И Жэ-Ёныг Хөх ордны тэргүүн асан Пак Ын Хэ болон түүний дотны найз Чой Сун Шилд их хэмжээний авлига өгсөн хэмээн түүнийг буруутгаж, анхан шатны шүүхээс таван жилийн ял оноогоод байсан юм.

 

Тэрбээр уг шийдвэртэй санал нэгдэхгүй гэдгээ илэрхийлэн, өнөөдөр давж заалдсан аж.

 

Түүнийг авлига өгсөн, хууль бус бичиг баримт бүрдүүлсэн гэх таван зүйл ангиар буруутгаад байсан юм.

 

Шүүхээс дээрх хэргийг хянан хэлэлцээд түүнд 2.5 жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. И Жэ-Ён өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш саатуулагдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн дараа эрх чөлөөтэй болжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин