Ц.Нямдорж сайдын машинаас болж Ц.Амгаланбаяр хариуцлага хүлээх үү
2018-02-06

 

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд  яригдсан гол сэдэв нь бараг л Ц.Нямдорж сайдын тансаг зэрэглэлийн унаа байв.  “Лексус моторс”-оос 2017 оны есдүгээр сард “Lexus 570” буюу  “platinum signature” загварыг танилцуулсан. Тухайн үед уг загварыг Дубайн баячуудад зориулан гаргаж буйгаа онцолсон байдаг.  Харин  тэр  тансаг зэрэглэлийн унааг Монголын сайд хөлөглөж байгаад баригдав. Уг автомашин нь Дубай дахь “Al-Futtaim Motors”-д 130 мянган ам.доллараар зарагдаж байгаа.  Монгол төгрөгөөр тооцвол 314 сая орчим төгрөг. Үүн дээр тээврийн өртөг 5000 ам.доллар, гаалийн татвар 15 сая, Онцгой албан татвар  14 сая, НӨАТ 34 сая гээд нийтдээ 390 орчим сая төгрөгөөр Монголд орж иржээ. Бүрэн тоноглогдсон энэ унааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийнх мөн биш хэмээн маргалдаж байх зуурт сайд мэдээлэл хийж  “Саяхан манай яамныхан хуучин машинуудад зохицуулалт хийж, шинэ машин авсан. Тэр машиныг би унаж байгаа нь үнэн. Тэр машин 300 гаруй сая төгрөгийн үнэтэй гэсэн” гэлээ. Өмнөх Засгийн газруудын үед “тансаг хэрэглээг хал” хэмээн  хамгийн чангаар хашгирч  байсан төрийн түшээ нь үнэн чанартаа тансаг амьдарч  байгааг хараад зарим нь шоконд орох шиг болсон. Тэр ч ичээгүй л дээ.

 

Түүний дараа Засгийн газрын 100 хоногийн тайлан тавих үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Тансаг хэрэглээнээс татгалзах ёстой. Ц.Нямдорж сайдыг унаагаа зарж, орлогыг нь төсөвт оруул гэсэн. Өөрөө ч аваад унасан юм биш юм байна лээ” хэмээн мэдэгдсэн.  Мөн энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Нэг сайд руу яагаад онцолж дайраад байгааг ойлгохгүй байна. Энэ машинуудыг АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд авсан. Зарагддаггүй, борлогддоггүй машинууд авсан байсан. Өмнөх Засгийн газрын үеийн сайд нарын унаанд парк шинэчлэл хийгээгүй учраас сайд нарт шилжүүлсэн юм билээ” гэж сайхан худлаа залав.  Учир нь АСЕМ 2016 онд болсон, харин  машин 2017 онд Монголд орж ирсэн байдаг. Ийм ойлгомжтой  зүйл дээр Г.Занданшатар сайд мэдэн будилж орхино лээ. Ер нь бол Ерөнхий сайдын “Ц.Нямдорж сайд өөрөө ч аваад унасан юм биш юм байна лээ” гэдэг үг их учиртай.  Сайд өөрөө ч мэдээгүй байхад нэг л өдөр ажлын үүдэнд нь тансаг автомашин зогсч байсан болж таараад байгаа юм. Сайд дарга нар автомашин авах гэж тендер зарлаж, бөөн юм болдог.

 

Тэгвэл Ц.Нямдорж сайдад тансаг унаа нь зүгээр л бэлгэнд ирсэн байж.  “0101-УБҮ” улсын дугаартай уг машиныг ШШГЕГ-ын захиалгаар “Лотус голд майнинг” компани 360 сая төгрөгөөр нийлүүлсэн  байна. Тэгэхээр ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаярын сал­барын сайддаа авч өгсөн бэлэг гээд ойлгочиход нэг их хол зөрөхгүй нь байна. Ямар нэгэн тендер зарлаагүй бөгөөд  ШШГЕГ-ын шилэн дансанд ч энэ талаар мэдээлэл алга.  Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзав.  

 

Мөн салбарын сайдад тансаг зэрэглэлийн автомашин авч өгсөн гэх мэдээлэл цацагдсанаас хойш  ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр болон тус газраас ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй.  Тэгэхээр автомашиныг хөрөнгийн ямар эх үүсгэвэрээр авсан нь тодорхойгүй байна.  Нэгэн үе зуслангийн харшаа хоригдлуудаар бариулсан хэмээн шуугиулж байсан сайд маань энэ удаа хорих ангиудын даргаар тансаг унаа авахуулаад уначихсан юм биш байгаа. Энэ бол шалгах л ёстой асуудал.  Мөн   “Лексус-570” автомашиныг нийлүүлэгч нь Монголбанкны  ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хүргэн гэсэн мэдээлэл бий.  Энэ талаар бид нягтлан дахин мэдээллэх болно. 

 

Аливаад хашир ханддаг,   шударга нэртэй улс төрч маань энэ бүхнийг мэдсээр байж, үнэтэй тансаг унааг нь авав уу.  Аль эсвэл хэн нэгний явуулгад өртчихөв үү.  Ямартай ч тансаг зэрэглэлийн машин хөлөглөсөн нь түүнийг нэлээд  хэл аманд орууллаа.  Гэхдээ сайд сайдаараа үлдэв.  Ц.Нямдоржоос өөр улстөрч  иймэрхүү пактад өртсөн бол барьц алдаж мэдэх л байлаа.  Харин одоо яамны сайд тендер зарлахгүйгээр , тансаг унаа унаж байхад  тендерийг нь зарлаад унаагаа сольчихъё хэмээн барьцах хүмүүс ч гарч мэднэ.  Ямартай ч салбарын сайддаа барьсан бэлэг нь  балаг болсон ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр   хариуцлага хүлээх болов уу.  Энэ асуудал яах бол. Ингээд намжихгүй нь лавтай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН

Shuud.mn
Сонин хачин
Ууу:
НЯМДОРЖИЙГ БОГСИЙГ АМГАЛАНБАЯР ХЭЛ АМААРАА САЙХАН ДОЛООЖ ,СУУДЛАА БАТАЛГААЖУУЛАХЫН ТУЛД АВЧ ОГСОН ЮМ БИШ УУ. ТАТВАРЫН МОНГИЙГ ИНГЭЖ ХУВИЙН АМБИЦААРАА АШИГЛАЖ БОЛОХГУЙ. ООРИЙНХОО АВВААД ОГСОН БОЛОХ ЯАХАВ ГЭСЭН. АМГАЛАНБАЯР ГЭДЭГ ЛУЙВАРЧИНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ. НЯМДОР ЕР НЬ ШШГЕГ ЫГ ДАРГА, ХОРИГДОЛГУЙ ДАРАМТЛАДАГ ЮМ БИШ УУ. КККККК
2018-11-04
Ууу:
НЯМДОРЖИЙГ БОГСИЙГ АМГАЛАНБАЯР ХЭЛ АМААРАА САЙХАН ДОЛООЖ ,СУУДЛАА БАТАЛГААЖУУЛАХЫН ТУЛД АВЧ ОГСОН ЮМ БИШ УУ. ТАТВАРЫН МОНГИЙГ ИНГЭЖ ХУВИЙН АМБИЦААРАА АШИГЛАЖ БОЛОХГУЙ. ООРИЙНХОО АВВААД ОГСОН БОЛОХ ЯАХАВ ГЭСЭН. АМГАЛАНБАЯР ГЭДЭГ ЛУЙВАРЧИНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ. НЯМДОР ЕР НЬ ШШГЕГ ЫГ ДАРГА, ХОРИГДОЛГУЙ ДАРАМТЛАДАГ ЮМ БИШ УУ. КККККК
2018-11-04
Зочин:
Нямдорж авчихсан байсан машиныг унаж болдоггүй юм уу Луйварчид газар нутгаар нь баялагийг тонон дээрэмдээд гүзээ нь хагарах гээд байхад албанд авсан ганц машинаа Нямка яагаад унаж болохгүй гэж Хуцаж харагдаарай МАНАНтангууд аа Үнэнийг илчилж байгаад ХХБны луйварчид боож үхэх шахаад Нямкагийн эсрэг гүтгэлэгийн бөмбөгийг ёстой нэг шүршиж байх шив Нямдорж Эрдэнэтийн 49-ийн луйвар илчилснийхээ төлөө 9 эрүүнээс мултармой
2018-02-06
Зулай:
Ясан гэж хариуцлага хүлээдэг юм вэ! Улсын машин дансанд бүртгэлтэй яамны машин биз дээ ! Тэнэгүүд .
2018-02-06
dsn:
jiguurten hoolnoos muhdug ,hun shunalaasaa blj uhdeg gej ertnii mergediin surgaali baidag yumdaa.
2018-02-06
Зочин:
ЯДУУ ТӨРИЙН САЙД БАЯЧУУДТАЙ БАРЬЦАЖ ЯАХНАВ ДЭЭ.
2018-02-06
bb:
баячуудын эрх банди нар өөрсдийнхөө мөнгөөр лаагаа иднэ үү лууувангаа авч иднэ үү чамд пад лий байхгүй харин төсвийн хөрөнгөөр татвараар авсан мөнгөөр ингэж болохгүи гэж яриад байгаа юм даа
2018-02-06
Зочин:
Амгаланбаяр ямар их хөрөнгө мөнгөтөй эрхэм бэ Энд тэнд нутгархаж ажилд ороод дандаа мөнгөний асуудалтай байдаг хүнийг шалгаач ээ
2018-02-06
Зочин:
Шалгах ёстой хүн нь дарамтлаад аваад өгсөн юм бишүү. Харж л байя. Та бүхэн ч бас сайн ажиглаарай. Үйл явдал хэрхэн өрнөх нь сонин байна.
2018-02-06
8989:
Төрийн мөнгөөр тансаглах нь буруу өөрсдөө ЭЗ хямарч бна гээд ард түмний бүсийг чангалж байж наад өмхий чинь өөрийнхөө мөнгөөр бол авахгүй нь мэдээж
2018-02-06
8989:
нямдорж өчиг тийм амар өгөхгүй
2018-02-06
Зочин:
asuudal uusgehiig huswel tom asuudal bolno.tender zarlaagui,yunii sanhuujilteer awsan gd l..
2018-02-06
zochin:
ER N BOL TER MASHINIIG L UNAHGUI L BAIHAD ASUUDAL UGUI.HARIN ERDENETIIN BURUU HUVICHLALIIN AVILGACHDIIN L YVUULGA BIZDEE. NYMKA UNASAN CH ER N YADGIIN .
2018-02-06
Иргэн:
Ганц муу машинаас өолж юун сүртэй юм?! Баячуждын эрх банди нар унадаг л машин биз дээ?! Битгий зар, унаад явж бай?!
2018-02-06
bb:
баячуудын эрх банди нар өөрсдийнхөө мөнгөөр лаагаа иднэ үү лууувангаа авч иднэ үү чамд пад лий байхгүй харин төсвийн хөрөнгөөр татвараар авсан мөнгөөр ингэж болохгүи гэж яриад байгаа юм даа
8989:
Төрийн мөнгөөр тансаглах нь буруу өөрсдөө ЭЗ хямарч бна гээд ард түмний бүсийг чангалж байж наад өмхий чинь өөрийнхөө мөнгөөр бол авахгүй нь мэдээж