Салах Абдеслам: Би айхгүй, Аллах намайг хамгаална
2018-02-06

Францын нийслэл Парис хотноо 2015 онд террорист халдлага болж, 130 хүн амиа алдсан билээ. Уг халдлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл үйлдсэн болохыг тогтоосон юм.

 

 

Цагдаагийнхан халдлагын гол сэжигтэн Марокко гаралтай Салах Абдесламыг дөрвөн сарын дараа Белги улсаас баривчилжээ. Тэрбээр Парис хотноо халдлага үйлдсэн этгээдүүдээс ганцаараа амьд үлдсэн юм.

 

Тэгвэл Белгийн нийслэл Брюссель хотноо Салах Абдесламын шүүх хурал яг одоо явагдаж буй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Салах шүүхийн өмнө “Би айхгүй байна. Аллах намайг хамгаална” гэж хэлжээ.

 

Хэрвээ  тэрбээр буруутай нь тогтоогдвол 40 гаруй жилийн хорих ялаар шийтгүүлэх магадлалтай байна.

 

Харин хохирогчдын гэр бүл түүнийг ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгэхийг шаарджээ.

 

Шүүх хурал явагдаж буй байрыг 200 гаруй тусгайгийнхан хамгаалж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин