Монгол Улсын эдийн засаг эрсдэлд өртөх магадлал багаслаа
2018-02-06

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Засгийн газар, ОУВС-гийн хэлэлцээр өндөрлөлөө. Хэлэлцээрийн үр дүнгийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб нар мэдээлэл хийв. 


Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүнд эдийн засаг 2018 онд тав орчим хувиар, 2019 онд 6.3 орчим хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Эдийн засаг, төсвийн үзүүлэлтүүд ийнхүү сайжирсан тул Засгийн газар ОУВС-тай тохирсон зарим арга хэмжээг эргэн харж, дахин ярилцах шаардлагатай гэж үзжээ. Хэлэлцээрээр ХХОАТ-ын нэмэгдлийг буцаан нэг шатлалтай болгож, бензиний ОАТ-ыг тэглэж, тэтгэвэрт гарах насыг сонголттой болгосон, төрийн албан хаагчийн цалинг 2018 оны 10 дугаар сараас эхлэн нэмэгдүүлэхээр болжээ. 

 

Эдийн засаг богино хугацаанд сэргэж болдгийг харууллаа

 


 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн арван сарын хугацаанд Монгол Улсын эдийн засагт нэлээн олон нааштай өөрчлөлтүүд гарлаа. Валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрсэн, 2017 оны гүйцэтгэлийн байдлаар Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн.  Эдийн засгийн бодлогыг зөв явуулж, тууштай арга хэмжээ авбал богино хугацаанд сэргэж болдгийг харууллаа. 

 

Монгол Улсын валютын нөөц нэмэгдсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт сайжирч, нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Экспорт, гадаад худалдаа нэмэгдсэн, төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Төсвийн алдагдал буурч, төрийн сангийн үлдэгдэл нэмэх цикль рүү орлоо. Одоо Төрийн сангийн дансны үлдэгдэл 405 тэрбум төгрөг байгаа гэх мэт эдийн засагт эерэг олон үзүүлэлтүүд гарсан. ОУВС-тай хамтарсан хөтөлбөр энэ удаад маш үр дүнтэй хэрэгжиж байна гэж дүгнэж байгаа. ОУВС-тай Монгол Улсын Засгийн газар цаашид хамтарч ажиллан, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Одоо эдийн засагт бий болсон эерэг үзүүлэлтээ хадгалах, улам нэмэгдүүлэхийн тулд ОУВС-тай хамтарч ажиллах шаардлага байгаа.

 

Эмзэг бүлгийг дэмжсэн нөхцөлийг хангахын төлөө ажиллана

 


ОУВС-гийн ахлагч Жефф Готлеб:


- Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн маш сайн байна. Эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа гол чухал зүйл бол дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт байлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд ОУВС бусад түншлэгч байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Хөтөлбөрийн үр дүн гарч байгаад талархалтай байна. Хөтөлбөр хэрэгжсэнээс хойшхи хугацаанд Монгол Улсын ойрын хугацаанд төлөгдөх гадаад бондын төлбөрийг төлсөн, гадаад валютын нөөц нэмэгдсэн, Засгийн газрын өрийн хэмжээ  тодорхой хувиар буурсан зэрэг гол үзүүлэлтийг онцолж байна.

 

Энэ нааштай өөрчлөлтийн үр дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нэлээд  тогтворжиж, хүүгийн өсөлт буурлаа. Нэг жилийн өмнөх үетэй харьцуулахад Монгол Улсын эдийн засаг ямар нэг эрсдэлд өртөх магадлал багаслаа.  

 

Эдийн засгийн өсөлт сайжирсан нь экспортын гүйцэтгэлтэй шууд холбоотой  хэдий  ч Засгийн газраас тодорхой үр дүнтэй арга хэмжээ авч чадсан гэдгийг онцолж тэмдэглэмээр байна. Засгийн газрын зүгээс тууштай бодлого хэрэгжилсний үр дүн. Гэсэн хэдий ч эдийн засагт нааштай үзүүлэлт гарсан гээд цаашид эерэг хэвээр хадгалагдана гэх баталгаа болж чадахгүй. Эдийн засагт эрсдэл нүүрлэсэн хэвээр байгаа. Жишээлэхэд, экспортын эрэлт огцом буурах, дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь эргээд Монгол Улсын эдийн засагт том эрсдэл болж болзошгүй. Тиймээс энэ эрсдлээ тооцож, цаашид Засгийн газар амжилтад хүргэсэн бодлогуудаа үргэлжлүүлэх хэрэгтэй.  Засгийн газар төсөв, мөнгөний бодлогоо зөв хэрэгжүүлж чадвал эдийн засаг өндөр, тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд хүрэх бүрэн боломжтой гэдэгт итгэлтэй байна. 


Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 


-Тэтгэврийн насыг сонголттой болгох зэрэг  асуудлуудаа өмнө нь шийдэж болоогүй юу?


ОУВС-гийн ахлагч Жефф Готлеб:


-“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” бол Засгийн газрын хөтөлбөр. Үүнийг хэрэгжүүлэхэд ОУВС-гаас дэмжлэг үзүүлж байгаа. Эдийн засгийн өсөлтийг сэргээх, тогтвортой эдийн засгийн бааз суурийг хэрэгжүүлэхэд зорилго оршиж байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлнээс хойш зорилтууд ихэнх нь хангагдаад явсан. Эцсийн шийдвэрийг Засгийн газар өөрөө гаргаад явж байна. 


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:


-2017 оны нэгдүгээр сард бид валютын нөөц 1 тэрбум ам.доллар, төгрөгийн ханш унаад байнга хэлбэлзэлтэй, Хөгжлийн банкны 80 сая ам.долларыг хандив цуглуулж хэрэгжүүлэхээр яригдаж байсан үе. ОУВС-гийн энэ хөтөлбөр төсвийн бодлого, сахилга батыг барих арга хэмжээ авсан. Дээр нь түүхий эдийн үнэ өндөр байгаа. Тиймээс хүлээгдэж байсан үр дүн бидний тооцож байснаас хурдан гарч ирсэн. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хувийн хэвшлийг дэмжих бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Хөтөлбөр гэдэг хад чулуугаар хийчихсэн зүйл биш. 


-Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд том төслүүдээ хэрэгжүүлэх боломж байгаа юу?


ОУВС-гийн ахлагч Жефф Готлеб:


-Томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлэхэд цаг хугацааны хувьд ОУВС шийдвэр гаргахгүй. ОУВС хөрөнгө оруулалтын орчныг таатай байлгаж, эдийн засгийн хөгжлийг сэргээхэд анхаардаг. 
-Засгийн газартай хамтарч  хүндрэлтэй асуудал байв уу. Цаашид Засгийн газар юу анхаарах шаардлагатай вэ?
-Өмнө хэлсэнчлэн Засгийн газар, ОУВС-гийн зорилт нэг байгаа. Тиймээс бид энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжээд явж байгаа. Зорилтууддаа хүрэхийн тулд төсөв, мөнгөний бодлого зохистой хэрэгжих ёстой. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсын өрийн хэмжээ буурч, гадаад валют нэмэгдэх ёстой. Энэ нөхцөлүүд хангагдсанаар Монгол Улсын гадаад орчин муудах үед бэлтгэлтэй байна гэсэн үг.  Засгийн газрын төсөв  хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн, ядуу, эмзэг бүлгийг дэмжсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангахын төлөө ажиллана. Засгийн газарт  бид дэмжлэг туслалцаа үзүүлэх байдлаар оролцож байгаа.  


-Хүүхдийн мөнгийг халамж гэж үзэж байна уу? Энэ чиглэлд ямар арга хэмжээ авах вэ?


-Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудалд эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед ядуурлын төвшин нэмэгдсэн байгаа. Засгийн газар үүнтэй холбоотой донор байгууллагуудтай яриа хэлэлцээр үргэлжлүүлэхийг зөвлөсөн. Бидний гол зорилго бол ядуу, эмзэг бүлгийнхэн шаардлагатай тусламж, дэмжлэгээ авсан байх нь чухал. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:


-ОУВС-д бид энэ асуудлыг тавьсан. Хамрагдалтын хүрээг нэмэгдүүлэхийг ойлгож байна гэсэн. ОУВС-гийн хамтарсан хөтөлбөрт бусад хамтын ажиллагаатай байгууллагууд байгаа. Япон болон АХБ-тай хийсэн хэлэлцээрт хүүхдийн мөнгөний асуудал яригдаж байгаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
sain bna
2018-02-07
сион:
Олон улсын валютын сан бол дэлхийг атгадаг еврей нар шүү. Үүнийг ойлгодог ойлогодог хүн монголд тун бага, Доминик Кан , Лаггард нар жүүд гаралтай, Рио Тинто Ротшильд нарынх юм. Үүнийг ойлготол та нард 10 жил хэрэгтэй харин Хятадууд сайн ойлгожээ.
2018-02-06
Зочин:
ТЕНДЕР ХҮРЛЭЭ ОФШОР ХҮРЛЭЭ БОЛСОН
2018-02-06
Ёндон ах нь:
Худлаа шаахиймаа. Иргэдийн тархиар наадаад аан.
2018-02-06
1234567896:
АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭР ДЭЭШИЛСЭН ЮМ бол доо. 10 хувийн Хүрэлбаатар худлаа ингэж Шоудах ч яахав. Татвар, Шатахууны үнэ нэмсэнээс болоод бүх юмны үнэ өссөн, Түмний амьрал туйлдаад л байна шүү дээ. МАН-ын ШОУ чидаа
2018-02-06
Зочин:
Баяр хүргэе! Сангийн яамыг сайн удирдаж байна
2018-02-06
z:
ЗҮГЭЭР ШООВУУ ХИЙЧИХ ЮМАА
2018-02-06