Хойд Солонгос хөөрхнүүдээ Сөүл рүү илгээлээ
2018-02-06

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо энэ сарын 9-25 өдрүүдэд болох өвлийн олимпт оролцох Хойд Солонгосын тамирчдын эхний хэсэг тун удахгүй өмнөдөд ирэхээр болсон талаар “www.yonhapnews.co.kr” сайт мэдээллээ. 

 

 

Тамирчдыг дагалдан 140 гишүүнтэй охидын хамтлагийн 22 гишүүн нь багтаж буй аж. Нийт 32 хүн "Мингкёнбу-92" нэртэй усан онгоцонд сууцгаасан бөгөөд зургаан цагийн дараа Канвон аймаг дахь Мукху усан боомтод ирэхээр болжээ.

 

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн дүү, эрх баригч Хөдөлмөрийн намын нөлөө бүхий эрхмүүдийн нэг Ким Ё Чен тэднийг үдэн гаргаж, улсынхаа нэрийг өндөрт өргөн явахыг сануулсан байна.

 

 

Хамтлагийн бүсгүйчүүд ижилсэн хар үнэгэн захтай улаан өнгийн пальто, хар гутал, улаан цүнхээр жигдэрсэн бол эрчүүд нь хар малгай, хөх өнгийн хүрэм өмсцгөөжээ.

 

Пхеньян ирэх долоо хоногт хамтлагийн үлдсэн гишүүдийг өмнөд рүү илгээх гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ард иргэдээ өдий зэрэгтэй авч яваагаа харуулж болож л байна
2018-02-08
zochin:
70 jil tustaa amidarsan ulsuud yaj neg gert orhiim be?
2018-02-07
Зочин:
Манай тамирчдын хувцаснаас дээр драпан пальто өмссөн байна өнгө нь л ижил юм
2018-02-07
Зочин:
SOTSI UED L NEG IIM BAYSAN DAA , KHUURKHIIS YADARCH BAYGAA ARD TUMEN DEE ,
2018-02-06
zev:
Busad uls c ijilhen l hivtsas umsdug yu ni sonin baigaam.
2018-02-06
Irgen:
Haramsaltai ni 2 so giin uzel bodol setgelgeenii zoruu hagas zuun jiliin zoruutei gej uls tor shinjeechid ni dugnedeg gej sonsson.2 so g negdehed uchirch bgaa gants tom asuudal ni bhaa.
2018-02-06
зочин:
ёстой л соц үеийн хувцас өмсчээ. Гэхдээ оролцож бгаа нь амжилт юм даа.
2018-02-06
Зочин:
2 солонгос нэгдвэл дэлхийд бас нэгэн хүчирхэг улс гарч ирнэ түүнээс нь айж чичирч байгаан ялангуяа америк. Тэгээд хооронд нь үзэлцүүлээд женко шиг талцуулаад байгаан. Женкогиын чаддаг гаршсан ганц юм нь энэшдэ кккк
2018-02-06