”АТГ-ын дарга Х.Энхжаргал авлигачдыг орогнуулж байна”
2018-02-07

09:00 цагт Батлан хамгаалах яамны хурлын танхимд

 

НЗДТГ-ын Цэргийн штаб, БХЯ-тай хамтран Монгол Улсын Дайчилгааны тухай хуульд заасны дагуу хорооны Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт явуулна. Хотын дарга, БХ-ын сайд болон холбогдох хүмүүс оролцоно.

 

09.00-13.00 цагт: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт 

 

Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв байдал болон өнгөрсөн оны хөдөлмөрийн зах зээлийн судалгааны талаарх дүнг танилцуулна.

 

10:00-11:30 цагт: МУИС-ийн Хичээлийн Нэгдүгээр байр 320 танхимд:

 

МУИС нь 2024 онд АЗИЙН ШИЛДЭГ 100 ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН НЭГ болох зорилгын хүрээнд Төгсөгчдийн холбоодын зөвлөлийн үйл ажиллагаа болон МУИС-ийн бүрэлдэхүүн, салбар сургуулиуд төгсөгчдийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс Хамтын ажиллагааны гэрээ байгуулна.  Утас 9900-2019

 

11:00 цагт Blue Mon Centre -т

 

“ГИНЖИЙГ ТАСАЛ” Гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

 

11:00 цагт Авлигатай тэмцэх газарт:

 

Олон Нийтийн Зөвлөлөөс "Х.Энхжаргал авлигачдыг орогнуулж байна" сэдвээр хэвлэлийн хурал /Авлигатай тэмцэх газар/-т зохион байгуулна.

 

11.00 цагт Сүхбаатарын талбайд:

 

Гэр хорооллын иргэд жагсаал хийнэ. Холбогдох утас 99043049

 

11:00 цагт НЗДТГ-ын А танхимд:

 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралтай. Нийслэлийн биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Газрын зориулалт өөрчилж, хамтран эзэмшигч нэмэх тухай зэрэг асуудлууд хэлэлцэнэ. 

Shuud.mn
Сонин хачин