Кайли бяцхан охиныхоо зургийг нийтлэв
2018-02-07

Реалити шоуны од Ким Кардашианы отгон дүү Кайли Женнер энэ сарын 1-ний өдөр амаржиж, охинтой болсон билээ.

 

 

Тэрбээр жилийн өмнөөс реппер Травас Скоттой үерхэх болсон бөгөөд хос ийнхүү анхны хүүхдээ өлгийдөн аваад байна.

 

Тэгвэл хос бяцхан охиндоо Сторми хэмээн өвөрмөц нэрийг хайрлажээ.

 

Өдгөө 20 настай Кайли 102 сая дагагчтай инстаграм хуудастаа охиныхоо зургийг нийтлээд “Стормитой танилц” хэмээн бичсэн аж.

 

Уг зураг 24 цагийн дотор 8.7 сая зүрх цуглуулжээ.

 

Кайли өнгөрсөн амралтын өдөр цацагдсан “Кардашианыхантай хамт” реалити шоуны үеэр өөрийгөө амаржсан тухайгаа фэнүүддээ дуулгасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин