Сирид амиа алдсан нисгэгчийн цогцсыг эх оронд нь авчирлаа
2018-02-07

Сирийн Идлиб мужид нислэг үйлдэж байхдаа босогчдын дайралтад өртсөн ОХУ-ын “Су-25” байлдааны онгоцны нисгэгч, хошууч Роман Филиповын цогцсыг эх оронд нь хүргэсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

Уг мэдээллийг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас баталжээ.

 

Гэхдээ нисгэгчийн цогцсыг хэрхэн террористуудын эзэмшлийн бүсээс авсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Ерөнхийлөгч В.Путин баатарлагаар амиа алдсан нисгэгчид хоёр өдрийн өмнө ОХУ-ын баатар цолоор нэхэн шагнахаас гадна түүний амиа алдсан бүс нутаг дахь цэргийн ажиллагаага эрчимжүүлэхийг тушаасан гэнэ.

 

Нисгэгчийн жолоодож явсан онгоцыг босогчид пуужингаар харвасан бөгөөд энэ үеэр нисгэгч шүхрийн амжилттай газардсан билээ.

 

Харамсалтай нь түүний газардсан бүс нутаг алан хядах “Аль Нурса” бүлэглэлийн эзэмшлийн бүс нутаг байжээ.

 

Нисгэгч эцсийн амьсгалаа хураалтал террористуудтай тулалдаж, бүслэгдэхээсээ өмнө гранат дэлбэлжээ.

 

 Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ÀÃÓÓ
2018-02-08
ЗОЧИН:
үнхээр зоригтой юмаа
2018-02-08
Зочин:
ЖИНХЭНЭ ЦЭРЭГ ХҮНИЙ ҮХЭЛ. ОРОС ОФИЦЕРҮҮД ИНГЭЖ ЧАДНА. ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЭРЭЛХЭГЭЭР Л АМЬ ҮРЭГДЛЭЭ.
2018-02-07
Зочин:
Дэлхийн 2-р дайнд ялсаны мөн чанар агуулга дахин давтагдсан
2018-02-07
утаа:
жинхэнэ орос эр хүн
2018-02-07