Улаанбаатар
Элтон Жон ханхүүгийн хуримаас болж тоглолтоо цуцалжээ
2-7

Их Британийн нэрт дуучин Элтон Жон ирэх тавдугаар сард болох ханхүү Харри болон холливуудын уран бүтээлч Меган Марклийн хуримын ёслолд оролцохын тулд хоёр ч тоглолтоо цуцалсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 70 настай дуучин эр ханхүүгийн хуримын ёслолоос болж Лас Вегас хотноо хийх ёстой байсан “Million Dollar Piano” тоглолтоо цуцалжээ.

 

Харригийн хурим тавдугаар сарын 18-нд болно. Харин Элтон Жон тавдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Лас Вегаст тоглолт хийх байсан юм.

 

Тэрбээр “Ханхүү хуримандаа урих нь агуу том хүндлэл” хэмээн мэдэгджээ.

 

Элтон Жон өмнө нь угсаа залгамжлах ханхүү Чарльз, гүнж Диана болон ханхүү Уильям, гүнж Кейт Миддлтоны хуримын ёслолд зочноор уригдаж байсан юм.

 

 Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Санал болгох