Тайваньд болсон газар хөдлөлтөөр 145 хүн сураггүй болжээ
2018-02-07

Тайванийн Хуалин хотноо өчигдөр 23.50 цагийн орчимд 6.4 магниутын газар хөдлөлт болсон.

 

 

Тэгвэл уг байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо болж өссөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Мөн 243 хүн бэртэж, 145 хүн сураггүй болсон талаар Онцгой байдлын газраас уламжлав.

 

Аврагчид сураггүй болсон иргэдийг эрэн хайсаар байна.

 

Газар хөдлөлтийн улмаас 4-7 давхар дөрвөн барилга нурсан байна.

 

Хотын төвд байрлах тансаг зэрэглэлийн “Маршил” гэх зочид буудал нурсан бөгөөд сураггүй бологсод тус буудлаар үйлчлүүлж байсан жуулчид гэх мэдээллийг албаныхан өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин
mgl:
mongold bol heden myangaar yrigdah ni todorhoi boloh bhdaa.standart bus barilguud
2018-02-07