Өвс, тэжээл хүлээлгэж өглөө
2018-02-07

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт  томилолтоор ажиллаж байна. Энэ үеэр Хэнтий аймгийн Засаг дарга, Онцгой байдлын албаны дарга нарт 160 тонн өвс, 200 тонн тэжээл хүлээлгэж өглөө.

 

Цаг хатуурч, өвөлжилт хүндэрч буй орон нутагт Монгол Улсын Засгийн газраас өвс тэжээлийн тусламж үзүүлж байгаа. Өвсийг үнэ төлбөргүй, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттөй үнээр олгох юм. Малчдын гар дээр очих өвс тэжээлийн хувиарлалтыг тухайн аймаг орон нутгийн удирдлагууд, Онцгой байдлын албаны төлөөлөл оролцсон ажлын хэсгийнхэн шийдвэрлэх юм. 

 

 

 
 
 
Shuud.mn
Сонин хачин