Сар шинийн баярын ГУРВАН өдөр автобус үнэгүй үйлчилнэ
2018-02-07

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 16-нд тохионо. Шинийн нэгнээс гурван хүртэл үргэлжлэх баяр, амралтын өдрүүдэд иргэдэд нийтийн тээврийн үнэгүй үйлчилгээ үзүүлэхээр боллоо. Энэ шийдвэрийг өнөөдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн  хуралдаанаас гаргав.

 

Замын ачааллыг бууруулах, иргэдэд нийтийн тээврийг сонгох боломжийг илүү олгох үүднээс ийм саналыг гаргасан байна. Энэ талаар хотын дарга С.Батболд “Баяр ёслолын өдрүүдэд хотын замын ачаалал нэмэгддэг. Сар шинийн баяраар хотын төвөөс зах руу чиглэсэн хөдөлгөөн ихэсдэг. Үүнийг бууруулах үүднээс Тээврийн газраас энэ саналыг гаргаж байна. Би энэ саналыг дэмжиж байна. Харин иргэдэд хэрхэн хүргэх талаар ажиллах хэрэгтэй” гэсэн саналыг хэллээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин