Ким Чен Уны дүү маргааш Өмнөд Солонгост айлчилна
2018-02-08

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн дүү Ким Ё Чен Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдах “Пёнчан 2018” өвлийн олимпт оролцохоор болсон билээ.

 

 

Уг мэдээллийг Өмнөд Солонгосын Засгийн газар баталсан талаар “www.koreatimes.co.kr” сайт уламжлав.

 

23 дахь өвлийн олимпийн нээлтийн ёслол маргааш болно. Тэгвэл олимпийн нээлтийн ажиллагаанд Ким Ё Чен оролцохоор болжээ.

 

Ийнхүү Ким Чен Уны гэр бүлийн гишүүдээс анх удаагаа Өмнөд Солонгост ирэхээр боллоо.

 

Хойд Солонгосоос дээд хэмжээний 22 төлөөлөгч өмнөдөд ирэх юм. Тэдний дунд Ким Ё Ченаас гадна Үндэсний Спортын Удирдах Хорооны дарга Чой Хи, Солонгосыг Энхтайвнаар Нэгтгэх Хорооны дарга Ри Сон Гвон нар багтжээ.

 

Гурван өдрийн өмнө Хойд Солонгосын Төрийн ёслолын сайд  Ким Ё Жон Сөүл хотноо ирсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эвтэйхэн нэгдэж чадвал дорнодахинд хүчирхэг гүрэн үүснэ. Их саад байгаа байх лдээ.
2018-02-08