М.Наранбаатар: Би нэр дэвшинэ
2018-02-08

МСНЭ-ийн XVII их хурал эхэлж байна. Энэ хурлаар тус байгууллагын ерөнхийлөгчийг сонгох юм. Одоогоор

 

МСНЭ-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар
Өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч Э.Долгион
www.niislel.mn сайтын эрхлэгч Б.Түвшинтөгс
Эрхэт Монгол группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр нар МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшээд байна.

 

Нэр дэвшигч Л.Наранбаатар “Би нэр дэвшинэ. Хурал эхлэхээр энэ шийдвэрээ хэлье гэж бодсон. Нэг хэсэг хүмүүс нэр дэвшихээ зарласан. Тэрийг дагаад сонин хэвлэл, сошиалаар пиар явагдлаа. Энд утаа, хиншүү байхад би дээрээс нь нэмээд яахав дээ. Энэ бол бидний салбар дотроо шийдэх асуудал.

 

Сэтгүүлчдийн эвлэлийн удирдлага болоод аль нэг редакцийг очоод удирдана гэж бодож оролцож байгаа нам эвсэл, бүлэглэл байгаа бол энэ маш том эндүүрэл. Тийм зүйл байхгүй” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зев,зевее хе зев!
2018-02-08