Улаанбаатар
НӨАТ: Мэдээллээ залруулах шаардлагатай 11 836 иргэн байна
2-8

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу 2017 оны албан татварын буцаан олголтын урамшууллаар 654 168 татвар төлөгч иргэнд 78.1 тэрбум төгрөг олгох учиртай. Энэ сарын 7-ны өдрийн байдлаар 621 595 татвар төлөгч иргэнд 77.1 тэрбум төгрөгийг олгосон байна. 

 

Харин Монгол банкнаас дансны мэдээлэл зөрүүтэй шалтгаанаар 11 836 татвар төлөгч иргэний урамшууллын гүйлгээ буцжээ. Буцаалтаа аваагүй иргэд арилжааны банк дахь дансны мэдээллээ https://ebarimt.mn/ цахим хуудсанд бүртгүүлсэн урамшуулал авах дансны мэдээлэлтэйгээ тулган засварлах шаардлагатай. Өчигдрөөс эхлэн  https://ebarimt.mn/цахим хуудсанд мэдээллээ засварлах эрх нээгдсэн тул албан татвар төлөгч иргэн та дансны мэдээллээ нягтлан залруулна уу.

 

Б.Энэрэл

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Баримтаа шалгаад зев байхад яагаад НЕТ ее хийхгуй бна
2018-02-13