Улаанбаатар
Пёнчан 2018: АНУ-ын тугийг барих хүн сонгогдлоо
2-8

 

АНУ-ын далбааг Пёнчан-2018 наадамд барих тугчин тодорлоо. Энэ удаад 2014 онд ганцаарчилсан чарганы төрөлд АНУ-ын түүхэн дэх анхны медалийг авч ирсэн тамирчин болох Эрин Хамлин уг үүргийг хүлээхээр болсон байна. Өнөөдрийг болтол хараахан тодроогүй байсан бөгөөд өнөө өглөө АНУ-ын шигшээ баг албан ёсоор энэ талаар сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

 

2006 оны Турины наадмаас эхлэн Олимпод өрсөлдөж эхэлсэн Хамлины хувьд Пёнчаны Олимпийн дараа дахин тэмцээн оролцохгүй гэдгээ хэдийнэ зарлачихаад байгаа билээ. Тэгвэл тугчин болох шийдвэрийг сонсоод “ Зөвхөн Олимпийн багт багтана гэдэг л асар том амжилт. 4 багт багтаж, хүрэл медаль хүртсэн минь миний хувьд мөрөөдөөд ч хүрэхээргүй том амжилт байсан. Харин одоо бүр тугчин болчихлоо. Энэ бол бас л өөр түвшний зүйл шүү дээ. Шаргуу бэлтгэл хийж амжилтанд хүрнэ гэдэг нэг өөр зүйл. Харин АНУ-ын шигшээ багийн, заримыг нь харж биширч явдаг тамирчдыгаа хүртэл нийлүүлэн төлөөлөх ийм боломж олдоно гэдэг бол миний урд өмнө нь мэдэрч байсан бүх мэдрэмжээс хамгийн оргил нь байх болно” хэмээжээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ta nar bolioch uhej baisan ednii tugiig hen barih ni bidend yamar hamaa bainaa
2018-02-08